Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе Риогийн олимпоос медаль авчраагүй тамирчдыг шоронд хорих тушаал гаргажээ. Мөн тамирчдын Рио-де-Жанейро хотоос ирсэн даруйд нь онгоцны буудлаас баривчлах тушаал өгчээ.
Энэ талаар тэрээр "Тэд улсын төсвийн мөнгийг зарлагадсан. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэжээ.
Риогийн олимпийн наадамд Зимбабве улсаас долоон спортын төрөлд 31 тамирчин оролцсон боловч нэг ч медаль хүртэж чадаагүй. Зимбабве улсын тамирчдын үзүүлсэн хамгийн сайн амжилт нь наймдугаар байр байлаа.
Ийн үзүүлэлтийн дараа тус улсын Ерөнхийлөгч тамирчдын байх ёстой газар нь шорон гэж үзэж байгаа юм.
Тэрээр "Өөрсдийгөө тамирчид гэж нэрлээд байгаа хархнуудад бид улсын төсвөөс мөнгө зарлагадсан. Манай хөрш Ботсван улсын тамирчид шиг хамаг хөлс хүчээ шавхан ядаж хүрэл медалийн үзүүрээс атгаад үлдэх боломжгүй /шагналт IV, V байр/ байсан бол бидний мөнгийг дэмий үрж олимпийн наадамд яах гэж оролцдог юм бэ" гэж Ерөнхийлөгч Мугабегийн хэлснийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна.
Эх сурвалж: Tengrinews