УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэгдэх талаар хэлэлцэж байна. Түүний алдар гавьяаг мөнхжүүлэн, нэрэмжит музей байгуулах нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган, Ю.Цэдэнбал даргын бүхий л цол хэргэмийг хураан авсан бол дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхийлөгч мөн л зарлиг гарган, Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигийг хүчингүй болгож байжээ. Ингэснээр Ю.Цэдэнбал даргын Сайд нарын зөвлөлийн дарга, Монгол Улсын маршал, Хөдөлмөрийн баатар зэрэг цолыг эргүүлэн олгожээ. Одоо түүний одон медалиудыг Монгол банкны архивт хадгалж байгаа аж. Түүнд хувийн өмч байгаагүйг УИХ-ын гишүүн Н.Энхболд онцлов.
Ю.Цэдэнбал Монгол Улсыг 40 гаруй жил удирдахдаа НҮБ-ын 101 дэх гишүүн орноор элсэхэд томоохон үүрэг гүйцэтгэж, их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Харин тэрээр хэлмэгдлүүлэлт, цөлжилтийн хатуу бодлого явуулсан нь түүхэн үнэн мөн эсэхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ лавлав.
Түүний асуултад хариулсан Ж.Мөнхбат гишүүн “Түүхийг шүүдэггүй. Түүхээс суралцдаг. Тухайн үед ЗХУ-ын нөлөө их байсныг харгалзах нь зөв. Хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэн гомдол санал гаргавал хуулийн дагуу цагаатгах ажил үргэлжилж байна. Ю.Цэдэнбал даргын санаачлагаар сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн гэх баримт архивт байдаггүй. Тухайн үеийн нөхцөл их хүнд, айхтар байсан” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Гантулга Ю.Цэдэнбал агсны ганц хүүд Монголын төр ивээлээ хайрлах ёстой, УИХ-ын гишүүн А.Сүхбат Филатова Цэдэнбалын Монгол хүүхдүүдийн төлөө хийж бүтээсэн ажлыг нь өндрөөр нь үнэлэх нь зөв гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ю.Цэдэнбал даргыг шүүх эрх бидэнд байхгүй. Гэхдээ тухайн үеийн нийгэм ямар олон хүнийг хэлмэлдүүлсэн талаар хэн ч маргахгүй. Асуудлыг олон талаас нь хараасай гэж хүсэж байна” гэв.
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.