Галактик гэдэг зөвхөн өөртөө агуулах одны тоогоор хэмжигддэггүй эд ажээ. Одон орон судлаачид Кома галактикийн бөөгнөрөл дунд орших “Тэмээлзгэнэ 44” галактикийн 99,99 хувь нь хар матераас бүтсэн болохыг илрүүлсэн байна.
Тооцоо ёсоор орчлонгийн нийт массны зургааны тавыг хар матер эзэлдэг гэж үздэг
Энэхүү галактик нь манай нарнаас нэг их наяд дахин их буюу Тэнгэрийн заадастай ойролцоо масстай, гэхдээ хамаагүй цөөн одтой аж. Оддын хөдөлгөөнийг ажигласны үндсэн дээр галактик тэр чигтээ хар матераар дүүрсэн гэж үзжээ.
Хэрвээ хар матер мэтийн хүчтэй татах хүч байхгүй бол энэ цөөн од зүгээр л орчлонд таран одох байсан аж. Судалгааны багийн гишүүн Роберто Абрахам яаж ийм том хэмжээтэй хар матераас бүтсэн галактик үүсэн бий болсныг таамаглахад хэцүү гэжээ.
Учир нь үүнээс өмнө илрүүлж байсан хар матераас бүтсэн галактикууд илүү жижиг хэмжээтэй байсан аж.
Хар матер гэдэг нь нүдэнд үзэгдэхгүй хэдий ч орчлонг тэр чигт нь тогтоон барьж байдаг “таталцлын цавуу” юм. Тооцоо ёсоор орчлонгийн нийт массны зургааны тавыг хар матер эзэлдэг гэж үздэг.
Эх сурвалж: Wired