УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах, эсэх талаар хэлэлцэж байна. Эдгээр хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөх байсан ч эрх баригчид ирэх оны долдугаар сарын 1 болгон хойшлуулах санал гарган, хуулийн төсөл боловсруулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дээрх хуулиудыг ирэх сараас мөрдөж эхэлвэл шүүх байгууллагуудад 1500 орчим шинэ ажлын байр бий болох ёстой. Энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт болно, цалингийн эх үүсвэр дутагдалтай гэв.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон УИХ дахь АН-ын гишүүд Эрүүгийн, Зөрчлийн хуулийг анх заасан хугацаанд хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнөх парламент есөн сарын өмнө эдгээр хуулийг баталсан. Энэ хугацаанд хууль, шүүхийн бүх байгууллагад шинэ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг өгсөн. Тэдгээр байгууллагууд яагаад ажлаа хийгээгүй юм бэ. Яагаад хийгээгүй шалтгаанаа, тайлангаа тавь гэв. Мөн тэрээр ирэх оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ хуулиуд мөрдөхийг шүүмжлэв. Энэ өдөр манай түүхэнд хар мөр үлдээсний сацуу эрх баригчид ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэ хуулидыг хэрэглэх зохицуулалт хийж байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хууль зүйн яамны гаргасан , хуулиудыг хойшлуулах үндэслэл ядмаг байна гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн бүтэн хоёр парламент дамжин хэлэлцээд, Монгол Улсын ялын бодлогыг бүхэлд нь өөрчилсөн хуулиудыг хойшлуулах нь буруу, зардал байхгүй гээд хүний эрхийг үл ойшоож болохгүй гэсэн юм.
С.Бямбацогт сайд хариуд нь дан ганц манай байгууллага биш, прокурор, Улсын дээд шүүх зэрэг холбогдох байгууллагууд ч дэмжээгүй тул нэр бүхий хоёр хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулсан гэв.
Ирэх оны долдугаар сараас өмнө электрон гав худалдан авах, шинээр шорон барих шаардлагатай гэж эрх баригчид үзэж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон зуун иргэн эдгээр хуулийг хүлээж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх горьдлого тээж байгаа. МАН харгис хатуу, зуумтгай хандаж болохгүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд байна гэж та нар хуулийг хойшлууллаа. Нэг хүнд зориулжхууль баталж болохгүй. МАН арай ч ингэж доошоо орох ёсгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хуулийг хэрэгжүүлье гэсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 40 мянган хүнд сургалт явуулах ёстой. Үүний тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд 90 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл бид 90 сая төгрөгийн асуудлаа ч шийдэж чадахгүй байна гэв.