Монголын сүмоч Токитэнкү А.Хүчитбаатар Лимфома хэмээх цусны хорт хавдрын улмаас сүүлийн нэг жил башёд барилдалгүй эмчилгээ хийлгэж байсан.
Өнөөдрийг хүртэл хорт хавдрын эсрэг бууж өгөлгүй тэмцэж эмчилгээ хийлгэсэн тэрбээр цаашид барилдах боломжгүй болж зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
36 настай сүмоч А.Хүчитбаатар зодог тайлах болсон талаараа нулимс дуслуулан мэдээлэл хийлээ. "Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.