Холбооны мөрдөх товчооноос Америкийн иргэн 40 настай Жозеф Гаргьюдог сэжигтнээр татан саатуулжээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг хөнөөхийг завдсан, хууль бусаар зэвсэг эзэмшсэн гэх хэргээр сэжиглэж байна. Түүнийг наймдугаар сарын 27-нд гэрээс нь баривчилсан бөгөөд галт зэвсэг, сум, тэсрэх бөмбөг, гар чийдэн, анчны хутга зэрэг олон зүйлийг хураан авчээ.
Ж.Гаргьюло нь АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг алах хүсэлтэй байгаагаа олон нийтийн өмнө нэг бус удаа зарлаж байсан аж. Тэр дундаа Мартас-Винъярд аралд амрах үед нь аллага үйлдэнэ гэж заналхийлж байсан гэнэ. Мөн тэрээр хэв журам сахиулагчид, лалын шашинтнуудыг ч хөнөөх болно гэсэн удаатай. Холбооны мөрдөх товчоо түүнийг өнгөрсөн долдугаар сараас эхлэн хяналтдаа авч ажиглах болсон байна.
Сэжигтэн нэг бус удаа стериод төрлийн бэлдмэл хэрэглэж, сэтгэл гутралын байдалтай байсан аж. Тэрээр өөрийн ертөнцөөр амьдарч, АНУ удахгүй дайны бэлэн байдалд шилжинэ гэж ярьдаг байжээ. Дашрамд дурдахад, Б.Обамагийн гэр бүлийнхэн амралтаа Мартас-Винъярд аралд өнгөрүүлэх дуртай аж. Энэ жилийн хувьд Обама эхнэр, хоёр охиныхоо хамт наймдугаар сарын 6-21-ний хооронд тус газарт амраад иржээ