Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбат энэ сарын 24-нд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэг, төслийн ажилтан Эмануэла Маскара нарыг хүлээн авч уулзан, хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл солилцов.
Тус байгууллага нь 2013 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг болон жилжин суурьшигч эмэгтэйчүүдийг эрсдлээс хамгаалах төслийг Европын холбооны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн уулзалтын үеэр тус байгууллагаас төслийн хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулах “Хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах, тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээний хамтын ажиллагааг дэмжих нь” сургалтын талаар мэдээлэл өглөө.