УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Одоо Зөрчлийн тухай хуулийг өөрчлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийн ажлын хэсэгт орж ажилласан С.Болд гишүүн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танай нэг эмэгтэй гишүүн бусдынхаа кнопыг дарж гүйсээр энэ хуулийг баталсан. Тэр бичлэг нь ч тарсан шүү дээ. Мэргэжлийн алдаа гаргасан эмчид 3 жилийн хорих ял өгдөг байсныг шинэ Эрүүгийн хуульд 5 жил болгон нэмээд, нэмж 80 сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Энэ нь чинь хүний эрхийг хангаж байгаа хэрэг үү? Энэ хуулийг нэг хүн боловсруулж, бусад нь дагалдан баяссан гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Зөрчлийн хууль дахь компаниудыг торгох заалтууд ч хатуудсан. Орлогоос нь давах хэмжээний торгуулийг хуульд тусгасан. Хэрэгжилтийг ирэх оны долоон сар болгох нь хэт хол байна. Хавар болгож наашлуулах боломж байна уу.
Сэтгүүл зүйд 6000 хүн ажиллдаг. Тэд 2.5 сая төгрөг аваад бусдыг гүтгэхгүй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ингэж ярьж болохгүй. Сэтгүүл зүйн маргааныг Эрүүгийн хуулиар зохицуулахаа больсон. Шүүхээр хэлэлцэхээс татгалзан, ёс зүйн шийтгэл ногдуулдаг олон улсын хэм хэмжээ тогтлоо. Манай хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагууд ч ёс зүйн хороо байгуулаад эхэлсэн” гэв.
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэн нийтлээгүй тул шүүгчид хэрэглэх үндэсгүй. Иймд хуулийн хэрэгжилтийг хойшлуулах төслийг өргөн барьлаа. Санал асуулга явуулахадУИХ-ын гишүүдийн 70 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.