Японы Хоккайдо арлын хойд нутагт нүүрлэсэн “Лайонрок” хар салхины улмаас төмөр зам, нисэх буудлын үйл ажиллагаанд саад учраад байгаа талаар “Киодо” агентлаг мэдээлжээ.
Үүний улмаас 110 нислэг цуцлагдаж, тус арлыг бусад нутагтай холбох хурдны галт тэрэгний 20 шугамын хөдөлгөөнийг хаагаад байна.
Өнгөрсөн долоо хоногт Номхон далайд нүүрлэсэн “Лайонрок” хар салхи нь Японы хойд нутгийг дайран өнгөрсний дараа чиглэлээ өөрчилж ОХУ-ын Алс Дорнодод нүүрлэх гэнэ.
“Хар салхины хурд 35 м/с-50 м/с-тэй байв” хэмээн тус улсын Цаг уурын албанаас мэдээлжээ.