Индонезийн Суматра аралд ойн түймэр газар авсантай холбогдуулан Риау мужийн Бенкалис дүүргийн сургуулиудыг хаажээ. Энэ тус дүүргийн боловсролын удирдах газрын дарга Хери Индра Путра мэдэгдэв.
Риау муж дахь Пинанг-Кампай нисэх онгоцны буудлыг түр хаажээ. Учир нь түймрийн улмаас зарим онгоц газардах боломжгүйгээс өөр талбайд газардсан байна. Үүний зэрэгцээ нутгийн 150 иргэн угаартсанаас эмнэлгийн тусламж авахад хүрчээ. Утаатай дүүрэгт угаартахаас сэргийлэн иргэдэд маск тарааж буй аж.
Одоогийн байдлаар Риау мужаас гадна Индонезийн Жамби, баруун Калимантан, төв Калимантан, Өмнөд Суматра, Өмнөд Калимантан зэрэг таван мужид аюулын дохиог зарлажээ. Өнгөрсөн онд тус улсад ган гачиг нүүрлэснээс ойн түймэр гарч байжээ. Тухайн үед 260 мянга га талбай түймэрт автсан байна. Үүний улмаас уг түйрээс үүдэн нийслэл Жакарта, хөрш зэргэлдээх Малайз, Тайланд болон Филиппины зарим дүүргүүд утаанд дарагджээ.