НҮБ-ын Хүн Амын Сан болон Монгол Улсын Засгийн газраас 2013-2017 онд хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын Солилцооны хөтөлбөрийг Иргэний Боловсролын Төвөөс санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Хөтөлбөрийн зорилго нь залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, тэдний гишүүд, залуу манлайлагчид, бусад залуучуудыг дэмжих, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуучуудад залуучуудын хөгжил, хүний эрх, оролцооны чиглэлээр харилцан туршлагаа солилцох, суралцах боломжийг бүрдүүлэн чадавхжуулахад болно.
Хөтөлбөрт хөдөө орон нутгаас оролцож буй 10 залуу 8 сарын 19-өөс 8 сарын 26 –ны хооронд Улаанбаатар хотод 7 хоног ажиллалаа. Оролцогчид Түгээмэл Хөгжил Төв, Хүний Эрх, Залуучуудын Эрүүл Мэндийг Дэмжих Төв, Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ , Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Монголын Залуучуудын Эвсэл, Өөрчлөлтийн Салхи зэрэг ТББ–аар аялан туршлага мэдээлэл солилцов.
“Залуучуудын хамтын ажиллагаа”, “Залуучуудын манлайлал”, “Залуучуудад ямар боломж байна вэ?”, “ЛГБТ эрхийг ойлгох нь”, “Охид,эмэгтэйчүүдийн эрхийг чухалчилах нь”, Түгээмэл загвар гэж юу вэ? зэрэг сэвдээр лекц сонсож мэдлэг, мэдээлэлээ нэмэгдүүллээ. Мөн УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэл “Миний ажлын ноу-хау” сэдэвт лекцээ оролцогчдод зориулан уншиж, туршлагаа хуваалцсан нь тэдний хувьд марташгүй дурсамж, олон сонирхолтой зүйл сонссон уулзалт болсоныг оролцогчид ярьж байв.
Солилцооны хөтөлбөрийн оролцогчид Улаанбаатар хотод 2016 оны 8 сарын 25 ны өдөр зохион байгуулагдсан Залуучуудын Иргэний Нийгмийн хоёрдугаар чуулганд оролцлоо. Чуулганы өмнөх хэлэлцүүлэгт оролцон, чуулганаас гаргах зөвлөмжид орон нутгийн залуучуудын санал бодлыг илэрхийлж чадсандаа залуучууд их баярлаж байсан.
Залуучуудын дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх орон зай болсон энэ чуулганд оролцон, төрд өгөх зөвлөмж, чуулганы оролцогчдын зүгээс залуучуудын байгууллагуудад гаргах тунхаглалд санал бодлоо илэрхийлэн идэвхитэй оролцсон залуучууд маань орон нутагтаа буцаж очоод бусад залуучууддаа дээрх чуулганы талаарх мэдээллийг түгээх нь дамжиггүй. Зарим нь үүнтэй төстэй чуулганыг аймагтай зохион байгуулмаар байна гэгээж байв. Оролцогчид хөтөлбөрийн үр дүнд сэтгэл хангалуун, их зүйл сурсанаа ярьцгааж байлаа.
Хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдлээс:
Ховд аймгаас оролцогч С. Хишигтогтох:
Хүлээж байснаасаа хэдэн хувь давсан зүйл сурч мэдсэн, олон санаа олж авлаа. Иргэний нийгмийн байгууллагууд дөт замаар хөгжиж амжилтанд хүрэхийг хүсдэг. Улаанбаатарт ирээд аялал хийж туршлага судалсан байгууллагуудын туршлагаас харахад маш тууштай, шантралгүй явж байж үр дүнд хүрдэг гэдгийг олж харлаа. Мөн хамтран ажиллах байгууллагуудтай боллоо. Эдгээр байгууллагуудын аль ч байгууллагатай нь чөлөөтэй хамтран ажиллах боломжтой юм байна гэдгийг олж харсандаа олзуурхаж байна.
Өмнө-Говь аймгаас оролцогч Э. Энхцэцэг:
Хамгийн түрүүнд нутагтаа очоод Хариуцлагатай манлайлагч клубын залуучууддаа энд сурч мэдсэн зүйлээ танилцуулна. Залуучуудын иргэний нийгмийн чуулганаас гаргасан зөвлөмжтэй төстэй зөвлөмжийг аймгийн Засаг даргад хандан залуучуудтайгаа хамт боловсруулан хүргүүлэх хэрэгтэй юм байна. Бид өмнө нь нэг зөвлөмж хүргүүлэх гэж оролдож байсан ч бүтээгүй. Юу нь дутуу байсныг Оюунгэрэл гишүүний яриа болон саяын чуулганы явцаас ойлгож авсан.
Хоёрт: Өөрчлөлтийн салхи ТББ-ын хийсэн Ардчиллын замаар” явган аялал маш их таалагдсан. Энэ аялал шиг аялалыг аймагтай хийнэ гэж бодож байгаа.
Мөн хийхээр төлөвлөж байсан сургалтандаа энд сурсан зүйлээсээ оруулья гэж шийдээд байгаа. Жишээ нь: Түгээмэл хөгжил төвийн “ Түгээмэл загвар”, болон Иргэний нийгмийн чуулганы олон улсын туршлагуудыг орон нутгийн залуучууддаа заах хэрэгтэй юм байна гэж бодлоо.
Завхан аймгаас оролцогч Б. Баасандорж:
Өмнө нь бид олон сургалтанд явдаг. Гоё сургалтанд яваад ирлээ л гэдэг. Мэдээллээ сайн хуваалцдаггүйгээс орон нутагт залуучууд мэдээлэл дутмаг байна. Би өөрийгөө нилээд мэдээллтэй гэж бодож байсан. Тийм биш байжээ. Энэ хөтөлбөрт оролцсоноор үүнийг сайн ухаарч авлаа.
Бид ямар нэг арга хэмжээ зохион байгуулж хүмүүсийг оролцуулахдаа учир дутагдалтай байжээ. Таньдаг хүмүүсээ, эсвэл хэсэг хүмүүсийг хүрээд ир гэж дуудаад оролцуулдаг. Утга учиртай оролцоо гэж юу болохыг энэ хөтөлбөр болон бусад арга хэмжээ, чуулганд оролцсоноор сайн ойлгож авлаа.
Дорнод аймгаас оролцогч Д. Сэргэлэнбаатар:
Дорнод аймагт бүртгэлтэй ТББ –ууд нилээд байдаг ч гэсэн тогтмол үйл ажиллагааа явуулдан байгууллагууд цөөн. Өнгөрсөн жил бид ТББ-тай хамтран арга хэмжээ зохион байгуулах гэж ороллдоод сайн чадаагүй.
Монголын Залуучуудын Эвсэлийн үйл ажиллагаатай танилцаад Дорнод аймагтай ТББ-ын эвсэл байгуулж болох юм байна гэж бодлоо. МЗЭ –ийн гишүүн Чинзориг энэ хөтөлбөрийн хүрээнд манай аймагт очихоор төлөвлөж байгаа. Чинзоригийг очихоор хамтран хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна гэж төлөвлөж байна.
Баян-Өлгий аймгаас оролцогч А. Гарыш
Би үндэсний цөөнхийг төлөөлөн чуулганы өмнөх хэлэлцүүлэгт оролцон саналаа өгсөн. Тэр санал маань бүр өргөн хүрээтэйгээр чуулганаас гаргасан төрд өгөх зөвлөмжид туссаныг харах үнэхээрс сайхан байснаас гадна бодит оролцоо гэдгийг мэдэрлээ. Хөтөлбөрт оролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бэлгийн чиг баримжаа, цөөнхийн эрхийн талаарх ойлголт маань нэмэгдсэн.
Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ- аас хөрөнгө хэрхэн босгох талаар мэдээлэл олж авсанаа их олзуурхаж байна. Олон байгууллагатай хамтран ажиллах холбоо тогтоолоо. Аюулгүй сургуулийн хөтөлбөрт хамрагдах санал хүлээн авсан.
Хөтөлбөрийн хоёрдугаар хэсэг
Хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хотын залуучууд Ховд, Өмнө-Говь аймгийн Даланзадгад, Хан-Богд сум, Дорнод, Завхан аймгийн Залуучуудын хөгжлийн төв дээр ажиллах бөгөөд Залуучуудын хөгжлийн төвийн зохион байгуулах үйл ажиллагаа, уулзалтанд оролцох, өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах, сургалт зохион байгуулах, орон нутгийн залуучуудын байгууллагаар зочлох, хамтран ажиллах боломж судлах юм.
Дашрамд хэлэхэд Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд нийт 11 аймгийн төв, 2 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт Залуучуудын Хөгжлийн Төвийг байгуулан ажиллуулж байгаа билээ.
Холбоо барих : Иргэний Боловсролын Төв, Улаанбаатар , Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Элчингийн Гудамж, Шүрэн барилга, 1 давхар, Утас: 313619, 99017561, 88055659
Вэбсайт: www.cce.mn, https://www.facebook.com/cce.mongolia/
Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр (2013-2017)