“Цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг цаг зав, нерв барсан ажил юм даа. Яагаад ийм хэцүү байдаг юм бэ” хэмээн хоёр хүүхдээ дагуулсан нэгэн бүсгүй бухимдана.
Тэрбээр хоёр, гурван насны тэрсхэн охидтой. Найман сараас эхлээд хоёр хүүхдээ цэцэрлэгт оруулахад аз таарах болов уу хэмээн толгойгоо гашилгажээ.
Аз таарсан ч цэцэрлэгийн шинжилгээ түүний бухимдлыг дахиад л төрүүлэв. Цэцэрлэгээс товлосон өдөр хоёр хүүхдийнхээ шинжилгээг өгөхөөр очиход эцэг эхчүүд урт цуваа үүсгэн дугаарлажээ.
Ингээд тэрээр хоёр хүүхдээ тэврэхийг нь тэвэрч, хөтлөхийг нь хөтөлсөөр гурван цаг гаруй дугаарлаад шинжилгээгээ өгч. Уг нь тэрээр ажил болгон хоёр хүүхдийнхээ шинжилгээг хийлгэсэн байсан ч түүнийг нь “хүчингүй” гэсэн тул ийнхүү олон цаг дугаарлахад хүрсэн байна.
Цэцэрлэгийн бүртгэл, сугалаанаас гадна эрүүл мэндийн шинжилгээг яагаад нэгдсэн журмаар хийдэг болох, шинжилгээ нь төлбөртэй байдаг шалтгаан нь эцэг эхчүүдийн хувьд асуулт болсоор байна.
ХУУРАМЧ ШИНЖИЛГЭЭНЭЭС СЭРГИЙЛЖ НЭГДСЭН ЖУРМААР ХИЙДЭГ
Цэцэрлэгт хүмүүжихээр болсон хүүхдүүдийн заавал бүрдүүлэх материал дунд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ буюу цагаан хорхой шээсний шинжилгээний хариу байх ёстой.
Шинжилгээг тухайн цэцэрлэгийн заасан газарт өгнө. Хэрэв өөр лабораторид өгвөл хүчингүйд тооцно.
Заримынх нь хувьд шинжилгээг өдөр товлон нэгдсэн журмаар цэцэрлэг дээрээ явуулжээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэг энэ сарын 28, 65-р цэцэрлэг 27-ны өдөр хүүхдийн шинжилгээг нэгдсэн журмаар зохион байгуулсан байна.
Хувиараа өгсөн шинжилгээг хүчингүйд тооцох тул эцэг эхчүүд заавал цаг зав гарган дугаарлахаас өөр аргагүйд хүрчээ.
Хувийн лабораторид шинжилгээ өгөлгүйгээр тамга даруулан авчирдаг, тамгатай цаас худалдан авдаг эцэг эх мэр сэр байдаг тул нэгдсэн байдлаар шинжилгээ хийдэг болсон байна.
Нийслэлийн боловсролын газраас энэ талаар тодруулахад,
-Хүүхдүүдийн шинжилгээг зохион байгуулах нэгдсэн журам гэж байхгүй. Дүүргүүд нэгдсэн эмнэлэгтэйгээ хамтран зохион байгуулж байна. Зарим дүүрэг цэцэрлэгүүдээр өдөр товлож байхад, зарим нь тогтмол авч байгаа. Хувийн лабораторид өгсөн шинжилгээг хүлээн зөвшөөрдөггүй нь эцэг эхчүүд хуурамч шинжилгээний бичиг үйлддэгтэй холбоотой. Тэгэхээр нэгдсэн зохион байгуулалтаар шинжилгээ авч байгаа нь хүүхдүүдийг эрсдлээс хамгаалж байна гэсэн үг юм” гэв.
Мэдээж ганц нэг хариуцлагагүй эцэг эхийн буруутай үйлдлээс хүүхдээ цагаан хорхойтуулахыг хүсэхгүй. Гэхдээ ингэлээ гээд дараалал үүсгэн нэг өдрийн ажлаа барахгүй байх гарцыг зарим цэцэрлэг олжээ.
Сүхбаатар дүүргийн 1, 68, 160 дугаар цэцэрлэгүүдээр оров. Эдгээр цэцэрлэг дүүргийн нэгдсэн эмнэлгээр дамжуулан хүүхдүүдийн шинжилгээг хийсэн байна. Нэг хүүхэд 3000 төгрөг төлж шинжилгээнд хамрагдах бөгөөд хичээлийн шинэ жилээс өмнө бол хэзээ ч очиж болно. Тэр бүү хэл амралтын өдрүүдэд ч шинжилгээ өгөх боломжоор хангажээ.
Тэгэхээр жилийн жилд шинжилгээг эцэг эхчүүдэд хүндрэл учруулан дараалал үүсгэн авдаг цэцэрлэгүүд бусдаасаа суралцах цаг иржээ.
ШИНЖИЛГЭЭ ЯАГААД ТӨЛБӨРТЭЙ БАЙДАГ ВЭ
Цэцэрлэгийн насны багачууд хоёрхон шинжилгээ өгөхөд улсын эмнэлэгт яагаад төлбөр төлж байна вэ. Шинжилгээний төлбөр дунджаар 3000-5000 төгрөг. Сонсоход тийм ч асуудал үүсгээд, хэл ам хийгээд байх өртөг биш байж болно.
0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Даатгалтай хэр нь улсын эмнэлэгт яагаад төлбөртэй шинжилгээ өгч буй талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтсээс тодруулахад,
-Даатгуулагч өвчний учир эмчийн заалтын дагуу 36000 төгрөг хүртэлх төлбөрийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй. Харин цэцэрлэгийн шинжилгээ бол урьдчилан сэргийлэх зорилготой учир төлбөр авдаг” гэсэн тайлбарыг бидэнд өглөө.