Нийслэлийн захирагч С.Батболд шөнийн цэнгээний газруудын хаах цагийг шөнийн 00.00 цаг болгоно гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархаад байна.
Ингэх болсон шалтгаан нь Засаг дарга "Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа А/609 захирамжаар шөнийн цэнгээний газрууд 04.00 хүртэл ажиллаж байгааг хүчингүй болгоно” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэснээс болжээ.
Энэ талаарх албан ёсны байр суурийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын Мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дуламсүрэн тодруулахад “Бид захирамж гарсны дараа албан ёсны мэдээллийг хүргэнэ. Одоогоор Захирагчийн ажлын албанаас иргэдийн хүсэлтийн дагуу уг асуудлыг судалж байгаа. Төслийн үр дүнд баар цэнгээний газруудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах, эсвэл өвөл зуны хуваариар цагийн ялгавартай болгох эсэхийг тогтооно. Энэхүү ажил төгсгөлийн шатандаа явж байгаа” гэв.