УИХ-ын шинэ гишүүд өнгөрсөн сарын 5-нд тангараг өргөж, албан ёсоор ажилдаа орцгоосон.
Долоо дахь удаагийн парламентад МАН олонхи болж, 65 суудал авсан юм. Ингээд тэд данхайсан том бүлэг байгуулав. Бүлгийн хуралдаан болоход Төрийн ордны Сүхбаатарын танхим пиг дүүрсэн харагдана.
Сонгуулиас хойш долоо хоногийн дотор шинэ гишүүд тангаргаа өргөж, удалгүй Ерөнхий сайдаа томилон, сарын дотор Засгийн газраа байгуулав. Эрх баригч нам цаг алдалгүй, хурдан шуурхай ажилласан.
Шадар сайд У.Хүрэлсүх АН сонгуулийн хариуцлагаа хүлээсэн, одоо хуулийн хариуцлага үүрэх ёстой. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь АН, МАХН.
Ингээд байтал Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо валютын нөөц -400 сая ам.долларт хүрсэн гэв. Араас нь Сангийн сайд мэдэгдэл хийн, макро эдийн засгийн бүх үзүүлэлт хэрхэн уруудсаныг график дүрслэлээр харуулав. Гол шалтгаан нь өмнөх эрх баригчдын буруу бодлого гэхээ ч мартсангүй. Олон нийтийг цочирдуулсан эдгээр мэдэгдлийг Засгийн газрын стэнд бай хөтөлбөрт хамрагдах эхний алхмууд хэмээн зарим хүн дүгнэсэн.
Өөр шалтгаан ч байх шиг.
Дараа нь Засгийн газрын хуралдаанаар, сайн гэх тодотголтой дөрвөн хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргав. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монгол банк төгрөг хэвлэн, 553 тэрбумыг зах зээлд нийлүүлсэн, мөнгөний нийлүүлэлт өссөнөөр валютын ханш өсөхөд нөлөөлсөн, улсын төсөвт эдгээр хөтөлбөрийг тусгаагүй, Төсвийн тухай хуулийг зөрчсөн зэргийг үндэслэл болгожээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат аргаа барж, “Эдгээр хөтөлбөрүүд иргэдэд тусаа өгсөн. Тар нар нэрийг нь ардын болгож өөрчлөөд цааш нь үргэлжлүүлээч. Тэртээ тэргүй одоогийн Засгийн газар ч Монгол банкнаас зээл авах л байна” гэв.
Хэдийгээр дээрх хөтөлбөрүүдийг зогсоосон ч МАН малчид, оюутнуудыг харж үзэхээ амласан. “Сайн малчин” хөтөлбөрийг зогсоосноор малчид арван хувийн хүүтэй зээл авч чадахгүйд хүрэв. Харин оронд нь МАН малчдын тэтгэврийн насыг таван жилээр уртасгана гэв.
“Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх эцэг эхчүүд 5 хувийн хүүтэй буюу маш таатай нөхцөлөөр зээл авч байв. Шинэ Засгийн газар энэ хөтөлбөрийг зогсоосон ч Боловсролын зээлийн сан байгуулж, 90 тэрбум төгрөг хуваарилжээ. Хуучнаар Сургалтын төрийн сангийн явуулж байсан үйл ажиллагааг энэ сан үргэлжлүүлнэ. Тэгэхээр нэг гараараа хаасан ч нөгөө гараараа дэмжлэг үзүүлсэн хэвээр байгаа юм.
Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Чуулганыг нээн хэлсэн үгэндээ УИХ-ын дарга М.Энхболд “Төсөв дөрвөн жил дараалан их хэмжээний алдагдалтай гарсан нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой” гэв.
Ингээд чуулган эхлэхэд танай манай нам, АН, МАН л буруутай гэх үгсийг УИХ-ын гишүүд хамгийн их хэлэв. Анхдугаар чуулганы үеэр болсон хоёр намын хоорондох маргаан, талцал дахин эхлэв.
Ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд төсвийн алдагдлыг хэлэлцсэн. Төсөв яагаад алдагдал хүлээв, орлого юуны учир тасрав, хэн тооцоогүй төсөв батлав гэсэн маргаан хүчтэй өрнөлөө. 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээлгэн өгөхөд АН өнгөрсөн дөрвөн жилд ямар болгосныг МАН-ын гишүүд байнга давтана. Шадар сайд У.Хүрэлсүх АН сонгуулийн хариуцлагаа хүлээсэн, одоо хуулийн хариуцлага үүрэх ёстой. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь АН, МАХН гэв. Аж ахуйн нэгжүүд үүдээ барин, граммын худалдаа гаарч байгаад АН буруутай гэцгээв.
Сөрөг хүчин ч мөчөөгөө өгсөнгүй, тайлбар хийсээр байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын бүх бодлогын эсрэг ажил хийж байна. 2012 онд АН засгаа байгуулахад МАН сөрөг хүчин гэдгээ ойлголгүй эрх баригчийн дүрд нэлээн явсан. Одоо эрх баригчид болсон ч сөрөг хүчний байр сууринаас хандаж байна. Сэтгэлзүйгээ өөрчлөх ёстой”.
УИХ-ын гишүүн С.Болд “Дэлхий нийт эдийн засгийн хүндрэлтэй тулгараад арав гаруй жил болж байна. Харин ч боломжийн хэмжээнд эдийн засгаа авч явсан бодлогыг зогсоохдоо зориуд муутгаж байна. Хүний өвчнийг зориуд хүндрүүлж сэхээн амьдруулах тасагт оруулсныхаа дараа "Бид босгосон" гэж хэлэх гээд байгаа юм уу. Энэ буруу”
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “МАН Оюутолгойн нууц гэрээ байгуулж, Монголыг луйвардах гэж байсан. Хадгаламж зээлийн хоршоог хэдэн мянгаар нь дампууруулсан. Хоршоодын хэрэг одоо ч илрээгүй. Луйвардсан мөнгөөр нь гадаад явж казино тоглосноо У.Хүрэлсүх сайд хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн засгийн юм ярих бол би бас ярина шүү. Би өнгөрсөн 26 жилийн Монголын улс төрийн амьд архив” гэв.
УИХ-ын чуулганы хуралдаан бүрээр хэлэлцэж буй асуудлаасаа хальж, талцах нь газар авсан тул зарим нь энэ танхим шүүх биш, хэрүүл хийдэг газар биш. Бид бодлогын мэтгэлцээн хийх ёстой гэх болсон юм.
Хамгийн сүүлд УИХ Эрүүгийн, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг ирэх оны долдугаар сар болгон хойшлууллаа. Үүнийг УИХ-ын гишүүн С.Болд, О.Баасанхүү нар ирэх оны ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна.
Мөн Хамтын тэтгэврийн, Гэр бүлийн хүчирхийллийн тухай зэрэг өмнөх парламентаар баталсан, олон хуулийг хүчингүй болгов. Хоёр намын харилцан бие бие рүүгээ чулуудаж буй хатуу шүүмжлэлүүд, МАН-ын зогсоов, хүчингүй болгов, хойшлуулав гэсэн яаруу сандруу шийдвэрүүд юутай холбоотой вэ. Эдийн засгийн хямралд хүргэсэн нь АН гэж МАН хэлэх бол АН алдаагаа гадаад зах зээлд тохно. Аль аль нь гэм буруугүй харагдах хүсэл нь арван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой.
Тэгэхээр энэ парламентын өнгийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль тодорхойлж байна.