Харийн соёл иргэншлийг хайх сансар судлаачид буюу SETI байгууллагын эрдэмтэд өнгөрсөн жил ОХУ-ын дуран авайгаар илрүүлсэн 94 гэрлийн жилийн цаана байгаа одноос ирсэн тун хүчтэй дохиог судалж байна.
Олон улсын эрдэмтдийн баг энэхүү радио долгионыг HD-164595 одноос ирсэн гээд соёл иргэншлийн ул мөр байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Хоёрдугаар зэргийн соёл иргэншилд хүрсэн тохиолдолд эх одноосоо гарч буй бүх цацрагийг ямар нэгэн зүйлд хуримтлуулж, хэдэн тэрбум ватт эрчим хүч гарган авах юм
Дэлхийгээс гадна амьдрал оршин буйг судалдаг METI олон улсын байгууллагын ерөнхийлөгч Дуглас Вакоч “HD 164595 одноос ирсэн долгионд хоёр хачирхалтай зүйл бий. Нэгдүгээрт энэ од манай нартай тун төстэй, хоёрдугаарт энэ долгион яах аргагүй хиймлээр үүсгэсэн долгион. Соёл иргэншил мөн байхыг үгүйсгэхгүй” гэжээ.
Харин Тау Зеро сангийн мэргэжилтэн Пол Гилстер “Хэрвээ энэ долгионыг хиймлээр үүсгэсэн байх аваас, долгионы чадал бидний соёл иргэншлээс илүү өндөр түвшинд хүрсэн амьдралын илрэл юм” гэсэн аж.
Тэгэхээр энэ долгионыг үүсгэсэн соёл иргэншил Кардашевийн хэмжүүрээр Хоёрдугаар зэргийн соёл иргэншил болж таарах юм. Зөвлөлтийн эрдэмтэн Никола Кардашев өнгөрсөн зууны дунд үед соёл иргэншлийг гурван зэрэгт хуваан үзэж, хэдий хэр эрчим хүч үүсгэж байна, түүгээр нь ангилж болно гэж таамаглажээ.
Түүний таамагласнаар нэгдүгээр зэргийн соёл иргэншил нь өөрийн оршин байгаа гарагаас л эрчим хүч гарган авах чадалтай/нар, салхи, газар доорх баялгаас эрчим хүч гарган авдаг гэсэн үг, ер нь бол бараг манай ДЭЛХИЙ/, хоёрдугаар зэргийн соёл иргэншил эх одныхоо эрчим хүчийг бүгдийг ашиглах чадалтай, гуравдугаар зэргийн соёл иргэншил нь өөрийн оршин буй галактикаас эрчим хүч гарган авах чадалтай байх аж.
Хоёрдугаар зэргийн соёл иргэншилд хүрсэн тохиолдолд эх одноосоо гарч буй бүх цацрагийг ямар нэгэн зүйлд хуримтлуулж, хэдэн тэрбум ватт эрчим хүч гарган авах юм.
Үүнийг анх сансар судлаач Фрийман Дайсон таамагласан бөгөөд эрдэмтэд ийм нүсэр байгууламжийг Дайсоны бөмбөрцөг гэж нэрлэдэг. Хэрвээ үнэхээр тийм бөмбөрцөг байх аваас тухайн соёл иргэншлийг илрүүлж болно гэж үзнэ.
Өнгөрсөн жил эрдэмтэд манай дэлхийгээс 1500 гэрлийн жилийн зайд харийн нүсэр том байгууламж байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн нь үүнтэй холбоотой юм.
HD 164595 үнэхээр харийнхан гэж үү?
SETI байгууллагын эрдэмтэн Сет Шостак “Яагаад хэн нэгэн манай гарагийг чиглүүлэн ийм хүчтэй долгион илгээсэн болохыг л гайхаж байна. Учир нь биднийг энд байгаа гэдгийг илэрхийлэх, телевиз, радио, радарийн дохио хараахан тэнд хүрч амжаагүй” гэжээ.
Тус байгууллагын эрдэмтэд Калифорнид байрлах Аллены дуран авайг ашиглан HD 164595-ыг судалж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Оросын дуран авай илрүүлсэнтэй адил давтамжийг илрүүлээгүй байгаа аж.
Гэхдээ бүх үелзлийг судалж дуусаагүй байгаа болохоор үгүйсгэхэд арай эрт байгаа гэж Шостак хэлжээ.
Мэдээж хэрэг бидний илрүүлсэн ганцхан долгион яг тэнд харийн соёл иргэншил байна гэж батлахгүй. Зүгээр л магадгүй гэсэн таамаг төрүүлнэ.
Вакоч “Тэнд соёл иргэншил байж ч болно, байхгүй ч байж болно. Албан ёсоор яг ижил давтамжийг илрүүлэх хүртэл, батлах хүртэл бид “СОНИРХОЛТОЙ” гэдгээс өөрөөр үүнийг тайлбарлах аргагүй” гэжээ.
Эх сурвалж: CNN