Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өчигдөр хуралдав. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хурлаар зөвлөлийн гишүүд үргүй зардал гаргаж байгааг зогсоож үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг хэлсэн. Энэ чиглэлээр ямар ажил төлөвлөсөн бэ?
- “Хэв журмын урамшилт эргүүл“ ажиллуулахад төсөв зарцуулснаар 2500 ажлын байр шинээр бий болно. Гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Тиймээс “Хэв журмын урамшилт эргүүл”-ийн хүрээнд гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг иргэдийг сонгон, сар бүр урамшуулах зарчмаар ажиллуулах санал оруулсан юм. Хороогоо, оршин суугчдаа сайн мэдэх иргэн эргүүлд гарч ажилласнаар хулгай, дээрэм зэрэг нийгэмд хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг буурч, иргэдийн амьдрах аюулгүй орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
-“Ухаалаг цагдаа” төслийн талаар мэдээлэл өгнө үү. Ямар үр дүн гарах вэ?
-2016, 2017 онд хоёр үе шаттай хэрэгжих “Ухаалаг цагдаа” төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд цагдаагийн 152 хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж байна. Үүний үр дүнд цагдаагийн алба хаагчид нэгдсэн сүлжээгээр мэдээллийн сангаас сэжигтэн этгээд, тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болох юм.
С.Уянга