“Бизнес, хөгжил” буланд Монголын төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх төвийн захирал, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн ТУЗ-ын гишүүн С.Бэхбатыг урилаа.
-Эдийн засаг хямарсан үед үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ярих нь шийдэлд хүрэхгүй. Тиймээс гарах гарцаа тодорхойлох хэрэгтэй гэж байна. Таны хувьд?
-Эдийн засгийн хямрал ганцхан монголчуудаас болсон зүйл биш. Дэлхийн болоод бүс нутгийн эдийн засаг ямар байна гэдгийг том зургаар нь харах хэрэгтэй. Хятадын эдийн засаг хямралтай байвал манай улсын эдийн засагт нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын нэг эх үүсвэр нь төр хувийн хэвшлийн түншлэл буюу концесс юм. Ер нь эдийн засгийг либералчилж зарим чиг үүргийг хувийн хэвшил, иргэд, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлснээр орлогын эх үүсвэр бүрдэнэ.
Жишээлбэл, зарим үйлдвэр аж ахуйн газрыг хувьчлахад хөр өнгө оруулалтын эх үүсвэр үүд нэмэгдэнэ. Тэгэхээр хувийн хэвшлийн хөр өнгө оруулалтыг дэмжиж, онцгой эрх өгсөн төслүүдийн эрсдэлийг нь хөрөнгө оруулагч талд хуваарилах ёстой. Манай улсын хувьд хөрөнгө оруулалтыг нөхөхөд аль ч салбарт тулгамдсан асуудал нь үнийн асуудал юм.
Тиймээс үнийг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр хөрөнгө оруулагчид бүхий л салбарт орж ирэхэд бэлэн байгаа. Харин төсвөөс урт хугацаанд бус богино хугацаанд санхүүжилт хийх төслүүдэд сайн судалгаа хийх хэрэгтэй. Бид олон улсын санхүүгийн зөвлөхүүдийн гаргасан дүгнэлтэд үндэслэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийг байгуулсан. Энэ байгууллага нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжүүлэх төслүүдэд тодорхой дүн шинжилгээ хийсэн.
Бидний хийсэн судалгаанаас харвал, төрийн байгууллага бичиг цаасны ажлыг түлхүү хийж, судалгааг бага хийж байгаа нь анзаарагдсан. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр эдийн засагт эерэг нөл өөтэй. Тэгэхээр хувийн байгууллагууд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг, төрийн байгууллагууд нь бодлогоо барьж ажиллах нь илүү үр өгөөжтэй юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэвшилттэй шатанд хүргэснээр санхүүгийн зах зээлээ шинэчлэх, банкнаас хэт хамааралтай байдлыг сааруулах боломж бүрдэнэ.
-Санхүүгийн салбарыг шинэчлэх тухай асуудлыг өнгөрсөн удаагийн “Эдийн засгийн форум” зэрэг уулзалтуудад ярьсаар байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Манай нөхцөлд үүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
-Үүнийг хэрэгжүүлэхийн тулд маш нарийн тооцоо судалгаа хийх ёстой. Тэргүүлэх ач холбогдлоор нь жагсаах хэрэгтэй. Мөн гадаадын санхүүгийн байгууллагатай харьцахдаа, мэдлэг мэдээлэл, судалгаатай байх нь чухал.
Хамгийн гол нь шаардлага хангахуйц төсөл байх ёстой. Бас мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлдэх хэрэгтэй. Одоогоор төр, хувийн хэвшлийн түншлэлийг мэддэг хүн манайд цөөхөн байна. Концессийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг зөвхөн барих, шилжүүлэх үйл явц өрнөж төсвөөс төлбөрийг нь төлөх мэтээр хүмүүс ойлгож байна. Энэ нь хамгийн буруу.
-Төр, хувийн хэвшлийн түншлэл ахисан төвшинд хүрснээр манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт өсөх үү. Түүнчлэн бид бүтээгдэх үүнээ экспортод гаргах боломж бүрдэх үү?
-Манай улсад ТЭЗҮ боловсруулагдсан төсөл цөөн байна. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр ирж байсан төслөөс хувийн хэвшлийнхний боловсруулсан сайн төслүүд бий. Бидний хувьд “Канад” аргаар төслүүдийг шүүж байгаа. Мэдээж ТЭЗҮ хийхэд мөнгө хэрэгтэй учраас санхүүжилтийн асуудал тулгардаг.
Тэгэхээр төрийн байгууллагууд ТЭЗҮ хийх санхүүжилт дутмаг байвал Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж байгаа төслүүдэд ТЭЗҮ-ийг нь боловсруулна гэсэн заалт оруулж болно. Тэгвэл аж ахуйн нэгж төслийнхөө ТЭЗҮ-ийг нь боловсруулах хөрөнгө оруулалтаа босгох боломжтой. Тиймээс аргачиллаа сайн судлах нь зүйтэй. Ер нь төр, хувийн хэвшлийн түншлэл амжилттай хэрэгжих үндэс нь төслийн сайн бэлтгэл юм.
-Нийслэлд хэрэгжиж байгаа төслүүд чанар, стандартын шаардлага хангахг үй байна гэдэг шүүмжлэл тасардаггүй. Үүнийг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
-Манайд улсын хувьд аль ч салбарт нь байдаг нийтлэг асуудал нь үнэ болон чанар стандарт, баталгааны асуудал бий. Гадаадын туршлагаас харахад зам барьж байгаа стандартад өндөр, хөрөнгө оруулалтын хэмжээ нь урт хугацаатай баталгаатай болохоор илүү үр дүн гардаг. Өөрөөр хэлбэл, зам барьсан компани 10 жилийн хугацаанд засвар ажлаа хийхээр гэрээ байгуулах хэрэгтэй. Ингээд таван жилийн дараа капитал засварын мөнгийг чинь өгнө гэвэл тухайн аж ахуйн нэгжийн барьсан зам таван жил эвдрэхгүй. Тэгэхээр хувийн хэвшилд эрсдэлгүй хөр өнгө оруулагч нар орж ирнэ.
-Та бүхнийг гаднынхантай уулзаж байхад манай улсад хандах хандлага ямар байна. Эдийн засгийн хувьд муу, төр засаг тогтворгүй, хөрөнгө оруулалт ороод ирлээ гэхэд бизнесийн орчин тодорхой бус, хууль эрх зүй нь савалгаатай энэ үед тийм ч таатай хандахгүй болов уу?
-Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ил тод байдлыг чухалчилдаг. Гаднынханд мөнгөн урсгал, ил тод байдал аль аль нь тодорхой байвал манайх руу орж ирэх хөрөнгө оруулагчид таатай байх болно. Мэдээж сонирхлыг нь татахуйц байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчидтай уулзахдаа хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн дотор нөхөх боломжтой вэ гэдгийг тодорхой хэлж чаддаг байх ёстой. Мөн үнэ, тарифийг үе шаттайгаа тохиролцож болох юм. Ер нь өнөөдрийн өөхнөөс сумаргаашийн уушги гэдэг үгийг санах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, одоо орж ирэх мөнгө, маргааш ирэх мөнгө хоёрт ялгаа бий гэсэн үг. Тухайлбал, зам барих хөрөнгө оруулалт хоёр тэрбум төгрөг гэж бодьё. Үүнийг хоёр жилийн дотор шууд гаргаж өгөхөөс илүү 250 саяар хувааж банкны зээлд хамрагдах нь найман жилийн хугацаатай болно. Энэ тохиолдолд жилийн хүү таван хувь гэж тооцох байсан бол 4.75 болгох боломжтой шүү дээ. Урт хугацаатай, бага хүүтэй болгосноор орж ирэх хөрөнгө оруулалт өсөх магадлалтай. Мөн жилд нэг тэрбумаасаа бага мөнгө төлнө.
Ингэснээр төсөвд 100 тэрбум төгрөг байвал 20 биш 200 замын төсөл санхүүжүүлэх боломжтой юм. Үүгээрээ төсвийн дарамтыг бууруулах шинэ тогтолцоог бий болгоно гэж харж болно. Харин манай улсын хувьд урт хугацаагаар төсвөө тооцоолохгүй байна. Сангийн яам нь урт хугацааны тооцоолол гаргах хэрэгтэй. Ингэснээр төсвөөс урт хугацаанд төлөх мөнгийг тодорхойлж тэр хэмжээнд концессын гэрээ байгуулдаг байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг маш өргөн хэрэгжүүлж мөн нийгмийн салбарт ихэвчлэн оруулах ёстой.
-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэл рүү чиглэсэн ямар ажлууд хийж байгаа вэ?
-Эхний ээлжинд Налайх дүүргийн “Логистикийн төв”, “Барилгын материалын аж үйлдвэрийн парк”-ын хэрэгжүүлэх бэлтгэл хангаж байна. Мөн энэ талаар гадаадын санхүүгийн бай“гууллагуудтай ярилцаж байгаа. Зарим хөрөнгө оруулалтын банкуудтай хөрөнгө оруулалтын талаар санамж бичиг байгуулсан.
Жишээлбэл, автобус угсардаг үйлдвэр байгуулахаар боллоо. Урьдчилсан байдлаар хэд, хэдэн гэрээ хэлэлцээр хийсэн. Харин хэрэгжилтэд тодорхой шийдвэрүүд шаардлагатай. Мөн зарим төсөл дээр үнэ, тарифийн хэрхэх вэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Ер нь аливаа төсөл хувийн хэвшлийн сонирхлыг татахуйц байх ёстой.
-Танай байгууллагын гол зорилт юу вэ?
-Хотын хөгжлийг хөгжингүй орнуудын төвшинд хүргэх. Хотын захиргааны хийсэн төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгж үүлэх зорилготой. Одоо байгаа төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд 2020 он хүртэл 25.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Ийм хэмжээний мөнгө Засгийн газар болоод нийслэлд байхгүй. Тэгэхээр бид хөрөнгийг зайлшгүй хувийн хэвшилтэй, санхүүгийн салбартай хамтарч босгох шаардлага бий.
Гэхдээ өөрсдөө босгохгүй оролцогч талуудтайгаа, хувийн хэвшилтэй хамтрах нь зүйтэй гэж харж байгаа. Үүний тулд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэсэн үг. Монголд 2010 онд Концессын тухай хууль баталсан байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсад хэрхэн хэрэгжүүлдгийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-аар дамжуулж хийхээр төлөвлөж байна.
-Танай корпорацийн бизнес төлөвлөгөөнд туссан ойрын зорилтоосоо дурдаач?
-Хотын хөгжил цэцэглэлттэй холбоотой эдийн засгийн төсөл хөтөлбөрт тулгамдсан бэрхшээлгүйгээр хэрэгждэг тогтолцоог нутагшуулах нь чухал. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн хотын захиргаатай бизнес хийхэд айдаггүй болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Энэ нь санхүүжилтээ өгөх эсэхийг нь мэдэхгүй хүлээлттэйгээр ажлаа үргэлжлүүлэхээс болгоомжилно гэсэн үг. Мөн бид “Хөгжлийн сан” байгуулж төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийдэг, ашгаас нь хөгжлийн сангаа зузаатгадаг, шаардлагатай үед хөрөнгийн баталгаа гаргадаг механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Д.Оюунчимэг