Баянзүрх дүүргийн Х хороо хүн ам олонтой, цэцэрлэгийн насны мянга гаруй хүүхэдтэй. Тиймээс цэцэрлэгийн бүртгэл нь багагүй хэл ам дагуулдаг. Энэ жил элсэлтээ хэрхэн зохион байгуулсан талаар тус дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Боловсролын тэргүүний ажилтан, магистр Н.Алтанцэцэгтэй ярилцсан юм.
-Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ хангамжаас болж багагүй хэл ам гардаг. Танай цэцэрлэг энэ жил хүүхдүүдээ яаж элсүүлэв, хэдэн хүүхэд шинээр авав, хэд нь үлдэв гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
- Манай хамран сургах тойрогт БЗД-ийн аравдугаар хороо болон 23 дугаар хорооны гурван хэсэг хамрагддаг. Энэ хамран сургах тойрогт 2-5 насны 1057 хүүхэд бий. Тиймээс бид хороотойгоо хамтран цэцэрлэгийн насны хүүхдүүдээ насаар нь ангилсан. Манай хамран сургах тойрогт хоёр настай 374 хүүхэд, гурван настай 342, дөрвөн настай 230, таван настай 111 хүүхэд багтаж байгаа.
Манай цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн ч бид өнгөрсөн жил 344 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулсан. 2016-2017 оны хичээлийн жилд Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу 2014 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэх буюу хоёр настай бүх хүүхдүүдээ бүртгэж авсан. Шинээр элсэх хүүхдийн тоо маш их байгаа учраас дээрх зөвлөмжийн дагуу 2014 оны хүүхдийн бүртгэлийг “Элсэлтийн тасалбар” хэлбэрээр зохион байгуулсан.
Хамран сургах тойргийнхоо нийт хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, үндсэн болон хувилбарт сургалтад хамруулах дээд боломж, бүлэг тус бүрд шинээр элсүүлэх хүүхдийн тоо зэргийг мэдээллийн самбартаа эцэг эхчүүдэд нээлттэй мэдээлж, мэдээллээ цаг тухайд нь хүргэж ажилласан. Энэ хичээлийн жилд бид хоёр настай 50 хүүхдийг шинээр бүртгэж авах учраас бүртгүүлсэн хүүхдүүдээ “Элсэлтийн тасалбар”-аар сонгож авсан. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй учраас цаана нь 300 гаруй хүүхэд үлдсэн.
Өнгөрсөн жил очерийн дугаараа р хүүхдүүдээ бүртгэж авсан. Энэ нь олон хоног хонон өнжин дугаарладаг, хүүхдээ харах хүнгүй, ажил төрөлтэй хүмүүс очерлох боломжгүй, мөн машин унаагүй бол гудманд хонох гэх мэтээр нийт иргэдэд маш их хүндрэлтэй байдаг тул энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг эх, багш ажилтан, хорооны төлөөллийг оролцуулсан элсэлтийн комисс гарган, элсэлтийн тасалбар буюу сугалааны хэлбэрээр зохион байгуулсан.
-Цэцэрлэгүүд шинээр элсэгчдийн 20-оос доошгүй хувьд нь зорилтот бүлгийн хүүхэд элсүүлнэ гэж заасан гэсэн. Зорилтот бүлгийн хүүхдүүд дээрх тоондоо багтаж байгаа юу. Ер нь ямар хүүхдүүдийг энэ бүлэгт хамруулж байгаа вэ?
-Зорилтот бүлгийн хүүхдүүд дээрх тоондоо багтаж байгаа. Манай цэцэрлэгийн хувьд, зорилтот бүлгийн 10 хүүхдийг энэ тоондоо хамруулж авсан. Нийслэлийн боловсролын газраас зорилтот бүлэгт ямар хүүхдүүдийг хамруулах вэ гэсэн чиглэлийг зөвлөмжид тодорхой тусгаж өгсөн байгаа.
Жишээ нь, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бол. Мөн 3-6 хүртэлх насны хоёр ба түүнээс дээш тооны хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол. Тухайн хүүхэд хагас буюу бүтэн өнчин бол тэр айлын хүүхдийг сургалтанд хамруулах талаар анхаарч ажиллах тухай зөвлөмж ирсэн. Харин тухайн хүүхэд зорилтот бүлэгт хамрагдаж байгаа эсэхийг хорооны тодорхойлолтыг үндэслэн хүлээн авч байгаа.
-Цэцэрлэгийн бүртгэл таван настнуудад бас хүндхэн тусч байгаа. Зарим цэцэрлэг таван настнуудыг хүлээж авахгүй байна гэсэн гомдол нэлээд гарсан. Гэтэл Нийслэлийн боловсролын газраас таван настай бүх хүүхдийг сургалтанд заавал хамруулах ёстой гээд заачихсан байгаа. Танайх энэ асуудлаа яаж зохицуулж байгаа вэ. Багшлах боловсон хүчин, анги танхим нь хүрэлцэж байгаа юу?
-Бага насны хүүхэд бүрт сургуулийн өмнөх насны боловсрол олгох нь маш чухал. Иймээс бид сургуульд элсэхийн өмнөх насныхан буюу таван настай хүүхдүүдийг бүгдийг нь бүртгэсэн. Хэдийгээр цэцэрлэгийн маань хүчин чадал, хүрэлцээ хангамж муу ч таван настай хүүхдүүдээ хувилбарт сургалтанд хамруулахаар зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл, БШУ-ны сайдын А/131 тоот тушаалаар баталсан “СӨБ олгох хувилбарт сургалтыг зохион байгуулах ” журмын дагуу нийт 360 цагийн сургалтаар өглөө 08:00-14:00 цаг хүртэл гурван сарын хугацаатай хувилбарт сургалтанд хамруулахаар хичээн ажиллаж байна. Зарим цэцэрлэг сургалтын өрөө, унтлагын өрөө нь тусдаа байдаг. Гэтэл манай цэцэрлэг ганцхан өрөөтэй.
Сургалтын үйл ажиллагаа, хооллолт, нойрсолт бүгд нэг өрөөнд явагдана. Анги дүүргэлт болоод багшийн ачаалал их байгаа учраас нэмэлт элсэлт авах боломжгүй байна. Дээрээс нь төсөв хүрэлцээгүй, гэр цэцэрлэг маань сэрүүхэн, нүүрс түлээ түлэх шаардлагатай байдаг. Гэсэн ч таван настай хүүхэд заавал сургалтанд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой учраас бид хувилбарт сургалтандаа хамруулж, аль болох болж бүтэхээр нь зохицуулж байна.
-Танай цэцэрлэгийн хувьд өргөтгөл барих боломжтой юм байна. Та гадна дотны төсөл хөтөлбөр, өргөтгөл барих асуудал хөөцөлдөж үзсэн үү. Гаднах талбай, газрын асуудал чинь боломжийн юм байна шүү дээ?
-Манай цэцэрлэгийн гаднах талбай боломжийн. Цэцэрлэгийн барилга шинээр барих эсвэл өргөтгөл хийх боломж бий. Тиймээс БСШУСЯ-тай хамтраад бид энэ асуудлыг ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байгаа. Энэ жил барилгын ажил эхэлж амжсангүй. Дараа жил өргөтгөл баригдах болов уу гэсэн горьдлого тээж байна. Учир нь БСШУСЯны мэргэжилтнүүд төсөл хэрэгжүүлэгч Америкийн тал бидэнтэй ирж уулзаад, цэцэрлэгийн гаднах талбай, орчин нөхцөлтэй танилцаад явсан.
Төр засаг солигдоод одоогоор энэ асуудал түр завсарлаад байна. Сантехникийн шугам, сүлжээтэйгээ холбоод гаднах талбайдаа хоёр давхар, 10 гаруй бүлэгтэй, шинэ цэцэрлэг барьсан ч болохоор газар, талбай бидэнд байгаа юм. Манай 62 дугаар цэцэрлэг 1968 онд баригдсан, хуучны цэцэрлэг. Биеийн тамирын танхимгүй, хөгжмийн танхим нь жижигхэн аливаа үйл ажиллагаа зохион байгуулахад хэдхэн хүүхэд, эцэг эхчүүд ороод л дүүрчихдэг.
Хэрэв өргөтгөлийн асуудал шийдэгдвэл энэ мэт асуудлаас гадна манай хорооны 1000 гаруй хүүхэд /ядаж 60-70 хувь нь хамрагдвал/ тэдний эцэг эхэд мартахын аргагүй том тус хүргэх болно. Мөн цэцэрлэгт хамрагдаж чадалгүй, гэртээ цоожлуулаад үлдэж байгаа олон зуун хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжийг нь ханган маш том оюуны хөрөнгө оруулалт хийх болно гэдгийг танай сониноор дамжуулан хэлье.
Б.Туул