Сингапур улсад өчигдөр зика вирусийн халдвар авсан 26 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Ингэснэээр тус вирусиын халдвар авсан хүмүүсийн тоо 82-т хүрлээ хэмээн Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сингапурт зикагийн халдвар газар авч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Гадаад хэргийн яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.