Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаж, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэл үүсгээд байгааг Сангийн сайд онцлов.
Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байна.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна.
Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Мөн төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ
- 2017 онд 5,6 их наяд төгрөг,
- 2018 онд 6,1 их наяд төгрөг,
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ
- 2017 онд 10,0 их наяд
- 2018 онд 10,2 и наяд тэрбум төгрөг,
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал
- 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг,
- 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болохоор уг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, өргөн барьсан багц хуулийн төслүүдээс татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийн өөрчлөлтийг дэмжих шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж, нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар шийдвэрлэв.
Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээс бусад хуулийн төслүүдийн өөрчлөлтүүдийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.