Алдарт Forbes сэтгүүл энэ оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг гаргажээ. Тодруулбал 2015 оны зургаадугаар сараас энэ жилийн зургаадугаар сар хүртэл хамгийн өндөр орлоготой ажилласан загвар өмсөгчдийг шалгаруулжээ.
Жизель Бундхен - 30.5 сая ам.доллар
Топ 10 загвар өмсөгчийн чансааг Бразилийн загвар өмсөгч Жизель Бундхен тэргүүлсэн байна. Тэрээр нэг жилийн дотор 30.5 сая ам.долларын орлого олсон аж.
Энэ жил 36 настай загвар өмсөгч Жизель Бундхен 2015 онд 44 сая ам.доллароор тэргүүлж байсан. Тэгвэл энэ жил түүний орлого 30.5 сая ам.доллар болж буурсан ч жагсаалтыг тэргүүлсэн хэвээр. Жизель загварын тайзаа орхиж буйгаа зарлан хамгийн сүүлд Риогийн олимпийн нээлтэн дээр алхаж, ихэмсэг бардам, нэр төртэйгээр "зодог" тайлсан. Гэсэн хэдий ч түүнийг дахиж загварын тайзанд гарахгүй гэдэгт загварын ертөнцийнхөн эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна.
Адриана Лима - 10.5 сая ам.доллар
Адриана Лима 10.5 ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тэрээр Victoria's Secret компанийн "ахмад" загвар өмсөгчдийн тоонд ордог. Адриана 2000 оноос хойш буюу хамгийн удаан хугацаанд Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр болсон модель. 35 настай супер модель Marc Jacobs, H&M, Desigual, Maybelline зэрэг брэндүүдтэй хамтран ажиллажээ.
Кендалл Женнер - 10 сая ам.доллар
Кендалл Женнер өнгөрсөн жил дөрвөн сая ам.долларын орлого олж, жагсаалтын 16-д бичигдэж байлаа. Тэгвэл энэ жил тэрээр дэлхийн хамгийн өндөр орлоготой гурван загвар өмсөгчийн нэг боллоо. Энэ онд тэрээр 10 сая ам.долларын орлоготой ажиллажээ.
Карли Клосс - 10 сая ам.доллар
24 настай Карли Клосс Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр мөн L’Oréal, Joe Fresh, Kate Spade зэрэг брэндүүдийн нүүр царай болж яваа. Тэрээр мөн адил 10 сая ам.долларын орлого олжээ.
Жижи Хадид - 9 сая ам.доллар
Дэлхийн хамгийн өндөр орлоготой топ 10 загвар өмсөгчийн эгнээнд энэ жил шинээр орж ирсэн модель бол Жижи Хадид. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Жижи есөн сая ам.долларын орлоготой ажиллажээ.
Рози Хантингтон - 9 сая ам.доллар
Жагсаалтад багтсан шинэ загвар өмсөгч. Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрээр ажилладаг Рози жүжигчин Жейсон Стэтхемтэй болздог нь орлого нь нэмэгдэхэд хүргэсэн гэж Forbes сэтгүүлд бичжээ.
Кара Делевинь - 8.5 сая ам.доллар
Кара Делевинь өнгөрсөн жил 9 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрт бичигдэж байсан бол энэ онд орлого нь ялимгүй буурчээ. Тэрээр DKNY, Burberry, Topshop, YSL зэрэг 13 брэндийн сурталчилгаанд тоглож, Paper Towns, Suicide squad зэрэг кинонд тоглож загвар өмсөхөөс гадна кино ертөнцөд хөл тавьсан юм.
Кэндис Свейнпол - 7 сая ам.доллар
Өмнөд Африкийн загвар өмсөгч, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Кэндис Свейнпол 2015 онд таван сая ам.долларын орлоготой олж байсан. Тэгвэл энэ жил Max Factor, Versace, Free People, Givenchy зэрэг брэндүүдтэй хамтарч ажиллаж, долоон сая ам.долларын орлоготой олжээ.
Лю Вэнь - 7 сая ам.доллар
29 настай Лю Вэнь Victoria's Secret-ийн тайзан дээр гарсан Хятадын анхны загвар өмсөгч. Тэрээр Massimo Dutti, H&M, MO&Co зэрэг брэндүүдтэй хамтарч ажилласан бөгөөд Хятад улсдаа орлогоосоо төлдөг байна. 2015 онд 4.5 сая ам.долларын орлоготой байсан бол энэ жил 7 сая болон өсчээ.
Миранда Керр - 6 сая ам.доллар
Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Миранда Керр энэ онд Escada Joyful үнэртэн, Swarovski үнэт эдлэл, Clear Hair үсний бүтээгдэхүүн зэрэг брэндүүдтэй хамтарч ажиллаж 6 сая ам.доллар олжээ.
Эх сурвалж: Forbes