Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг есдүгээр сард өөрийн хөгжүүлсэн хиймэл оюун ухааныг танилцуулахаар төлөвлөж байна. Тэрээр энэ оны төлөвлөгөөндөө хоёр зүйлийг онцгойлон тусгасан байсны нэг нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх байв.
Түүний хөгжүүлэх хиймэл оюун ухаан гэрийнх нь эд зүйлсийг удирдах бөгөөд гэрэл асаах, хөшиг хаах, агаарын температур тааруулах гэх мэтээр энгийн үйлдэл гүйцэтгэхээс гадна, ажилд нь тусална гэж тэрээр тодорхойлсон юм.
Харин одоо Цукерберг зорилгоо бараг биелүүлжээ. Ромд өгсөн ярилцлагадаа “Би одоо өөрийн дуу хоолойгоор гэрэл асааж, хаалга онгойлгож, температур тохируулж чаддаг болсон. Гэхдээ систем зөвхөн миний дуу хоолойг таних учраас Присцилла удирдаж чадахгүй” гэжээ.
Цукерберг хоёр сарын өмнө энэ жил нийт 365 бээр гүйнэ гэсэн зорилго тавьснаа гүйцэлдүүлсэн бол одоо хиймэл оюун ухаанаа амжилттай хөгжүүлсэн гэдгээ зарлалаа.
Эх сурвалж: Verge