Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Гепатит С вирүсийн халдварыг эмчлэх эм импортлогч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Тухайлбал, Монос групп, Омбол ХХК, Монгол эм, импекс компанийн удирдлагуудтай уулзаж АНУ-ын Гелиад Сайнс компаний Харвони болон түүний Женерик эм болох Ледвир, Вирпас, Хепсинат зэрэг эмийн үнийн талаар ярилцав.
Монгол Улсын Засгийн газраас хүн амыг вирүст хепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, тандах, оношлох ажилд онцгой анхааран, олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл Гепатит С вирүсийн халдварыг эмчлэх Ледипасвир 90 мг + Софосбувир 400 мг /Харвони/, Софосбувир 400 мг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэн, зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтад нэмэлтээр оруулсан билээ.
Дээрхи эмүүдийг үр дүн хэдий сайн ч өртөг өндөр юм. Тиймээс энэ удаагийн уулзалтаар манай улсын хүн амын элэгний вирүсийн өвчлөлийг бууруулахын тулд үнийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Эрүүл мэндийн сайд илэрхийлэв.
Одоогийн байдлаар Харвони эмийн хямд өртөг бүхий Женерик эмүүдийг улсын эмийн бүртгэлд бүртгэж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг судлан ажиллаж байна.