Хойд Солонгос Боловсролын яамны томоохон албан тушаалтан Ким Юн Жинийг цаазаар авсан тухай БНСУ-ын Хамтралын яамны сайд мэдэгдлээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Жүн Жон Хий хэвлэлийн хурлын үеэр БНАСАУ томоохон албан тушаалтнуудаа олон нийтийн өмнө цаазалсан нь үнэн гэжээ.
БНАСАУ-ын нэгдсэн фронтын удирдах албаны тэргүүн Ким Юн Чол болон Суртал ухуулгын тамгын газрын ахлах албан тушаалтныг “Эх орны эсэргүү” хэмээн цаазалсан аж.
Харин үүнээс өөр мэдээлэл байхгүй бөгөөд Ким Жон Ун өөрийн эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд ийм алхам хийсэн гэж үзэж байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сард БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны сайд Хёон Юн Чолийг мөн л эх орноосоо урвасан хэмээн онгоц эсэргүүцэгчээр цаазлан хороож байсан юм.
Эх сурвалж: CNN