Данийн нийслэл Копенгаген хотноо Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн чуулган болжээ. Тус хуралд Австри, Япон, Норвеги, АНУ, Их Британи зэрэг 17 орны сэргээшийн эсрэг агентлагийн дарга нар оролцсон байна.
Энэ удаагийн чуулганаар талууд байгууллагадаа шинэчлэл хийх тухай асуудлыг хэлэлцжээ. Сүүлийн үед байнга сэргээштэй холбоотой дуулиан гарах болсон. Тиймээс шинэчлэл хийх шаардлагага гарч байна хэмээн төлөөлөгчид онцолж байжээ.
Юуны өмнө, олон улсын сэргээшийн эсрэг байгууллагын зарим салбарыг тусгаарлаж, хараат бус байдлыг нь нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцсон байна. Тухайлбал, мөрдөх ажиллагаа, сорил шинжилгээний хэсэг, менежерийн үүрэг гүйцэтгэгч байгууллага бүхий салбаруудыг тусгаарлах тухай саналыг хэлэлцжээ.
Урьд нь олон улсын сэргээшийн эсрэг агентлагт шинэчлэл хийх тухай асуудлыг Рио-де-Жанейро хотноо Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид ээлжит хуралдаанаараа мөн онцолж байв. Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг нь бүтцийн тухай асуудлаараа дахин хэлэлцэхээ мэдэгдэв. Мөн тус байгууллага нь хуульдаа өөрчлөлт оруулах саналыг ч гишүүн орнуудын төлөөлөгчид мөн тавьсан байна.
Олон улсын олимпийн хороо аюулгүй байдлыг хангах үүднээс хариуцлагаа чангатгах санал ч гарч байжээ. Тус чуулганд сэргээшийн эсрэг Үндэсний байгууллагын төлөөлөгчид ч бас оролцсон аж.
Эх сурвалж: ВВС