Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй тэрбумтан Д.Трамп Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой өнөөдөр уулзах талаар “Вашингтон Пост” мэдээлжээ. Төлөвлөгөө ёсоор тэрээбр Аризона муж улсад дэмжигчдэдээ хандан үг хэлэх ёстой аж. Үүнээс урьтаж Мексикийн төрийн тэргүүнтэй уулзах гэнэ.
Мексикийн Ерөнхийлөгч урьд нь Д.Трамптай уулзахад бэлэн байна. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсных нь дараа гэж мэдэгдэж байв.
Нам доторх сунгаанд оролцож байхдаа Д.Трамп Мексик улстай залгаа орших хилтэй хана босгох тухай мэдэгдсэн удаатай. Гэхдээ Мексикийн эрх баригчдаар мөнгийг нь гаргуулах болно гэж байв.
Тэрээр ийм арга хэмжээ авснаар хууль бус цагаачдын урсгалыг таслан зогсооно гэсэн мэдэгдэл нь тухайн үед дуулиан тарьж байв. Харин Мексикийн Ерөнхийлөгч уг асуудлыг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн байдаг.
Эх сурвалж: CNN