Даваа гаригийн үдэш Бангкокчууд Тайландын хамгийн өндөр тэнгэр баганадсан барилгын ажил дууссан болохыг тэмдэглэж, сонирхолтой гэрлийн үзүүлбэр хийжээ. Барилгыг Германы архитекторч Оле Шеерен загварчилсан аж.
Тэрээр өмнө нь Бээжингийн CCTV цамхаг, Сингапурын The Interlace барилгуудын загварыг гаргаж байсан юм.
МахаНахон буюу үгчлэн орчуулбал нийслэл, их хот гэсэн утгатай шинэ төслийн хувьд 314 метр өндөр, 77 давхартай, зочид буудал, түрээс, орон сууцны зориулалттай цамхаг аж.
Цамхагт нийт 200 орон сууц байгаагийн нэг бүрийн үнэ 1,1 саяас 17 сая ам. долларын хооронд хэлбэлзэнэ. Анх 2009 оны долдугаар сарын 23-ны өдөр олон нийтэд албан ёсоор зарлаж байсан төслийн нэг онцлог нь этгээд загвар юм.
Тус тусдаа, жижиг дөрвөлжин хэсгүүд нь гаднаас нь харахад яг л Женга тоглоом мэт. Архитекторч Шеерен үүнийгээ “Би барилгыг хөгжиж байгаа, дэвшиж байгаагийн илрэл болоосой гэж хүссэн юм” гэжээ.