Аль хэдийнэ 65 тоглогч бүхий, жилдээ 100 сая ухаалаг утасны эрэлттэй байдаг зах зээлд нэвтэрнэ гэдэг амаргүй ажил. Тийм ч учраас Энэтхэгийн энэ зах зээлд нэвтрэхийн тулд компаниуд асар хямд үнэ санал болгодог.
Гэвч компанийн веб сайт техникийн саатлаас болоод ажиллахгүй байгаа аж
Жишээлбэл дэлхийн ухаалаг утасны салбарт тэргүүлэгч Samsung, Xiaomi зэрэг компаниуд энд 100 ам. доллар хүрэхгүй үнэтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Харин одоо шинэ тоглогч орж ирэхээр зэхэж байгаа аж.
ChampOne компани C1 андроид утсаа 501 рупи буюу ойролцоогоор 16 мянган төгрөгийн үнэтэй ухаалаг утас хэрэглэгчдэд хүргэхээр болсон тухай мэдэгджээ. Утасны хувьд зах зээлд нэвтрэх үнэ нь 260 мянган төгрөгтэй тэнцэх бөгөөд 5 инчийн дэлгэц, хурууны хээ таних систем, 2GB RAM, 8 мегапикселийн үндсэн камер зэрэг нь ийм үнэтэй байхаас ч өөр аргагүй гэсэн үг.
Есдүгээр сарын 2-ны өдөр компани өөрсдийн үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчдэд энэхүү утсаа 7 ам. долларын үнэтэй борлуулж, харин дараа нь үндсэн үнэ буюу 260 мянган төгрөгөөр зарах юм байна.
Гэвч компанийн веб сайт техникийн саатлаас болоод ажиллахгүй байгаа аж. Тиймээс шинэ хэрэглэгчид бүртгүүлэх боломжгүй гэсэн үг. Энэтхэгт яг ийм боломжгүй үнээр бүтээгдэхүүн борлуулах маркетинг хийсэн анхны компани тэд биш юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэгийн Ringing Bells үүрэн холбооны компани ердөө дөрвөн ам. долларын үнэтэй “Эрх чөлөө 251” ухаалаг утсыг зах зээлд нийлүүлж, бүх Энэтхэгчүүдийг ухаалаг утастай болгоно гэж мэдэгдэж байв.
Гэхдээ тэд Adcom компанийн бүтээгдэхүүнийг өөрсдийнх мэтээр таницлуулж, “Энэтхэгт үйлдвэрлэв”, “Дижитал Энэтхэг” зэрэг засгийн газрын санхүүжүүлдэг төсөлд хамрагдсан гэж худал хэлсэн нь хожим илэрсэн.
Зургадугаар сарын сүүл гэхэд 2,5 сая бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүргэнэ гэж амласан хэдий ч, өнөөдрийг хүртэл дөнгөж 70 мянган утсыг хэрэглэгчдэд хүргэжээ.
Харин одоо компани хэрэглэгчдэд өөр олон төрлийн, үнийн хувьд бусадтай л адил утас, цахилгаан бараануудыг борлуулж байна. Үүнээс гадна Энэтхэгийн өмнөд хэсэгт орших mPhone компани “Энэтхэгт үйлдвэрлэв”, “Дижитал Энэтхэг” хөтөлбөрт хамрагдсаны ачаар хэрэглэгчдэд “Mango” загварын ухаалаг утсыг хүргэнэ гэж мэдээлжээ.
Харин үүсгэн байгуулагчид нь утас худалдаанд гарах өдөр баривчлагдсан юм. Учир нь тэд өмнө нь хэд хэдэн удаагийн залилан хийж байсан болохыг эрх баригчид илрүүлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Docoss нэртэй компани мөн л 10 ам. долларын үнэтэй утас хэрэглэгчдэд хүргэнэ, хэдхэн долоо хоногийн дараа худалдаанд гарна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл утас нь үйлдвэрээс ч гараагүй байна.
Энэ мэт хялбар амлалт өгч, хэрэглэгчдэд ашигтай санал тавиад, эргээд ямар ч үр дүнд хүрдэггүй гарааны бизнесүүд үүсэн бий болж буй шалтгааныг Энэтхэгийн бодлого хэтэрхий сул байгаатай холбон тайлбарлажээ.
Эх сурвалж: Mashable