УИХ-ын чуулганы өчигдрийн /2016.08.30/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар .“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
СЕХ-гоор дамжуулан санхүүжигдэх, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардал 13.9 тэрбум төгрөг болжээ. Төрийн байгуулалтын байнгын энэ саналыг хэлэлцээд,
- СЕХ-ны батлагдсан төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг,
- УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд батлагдсан зардлаас хэмнэгдсэн 1.5 тэрбум төгрөгийг,
- Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиар Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилсан зардлаас 5.8 тэрбум төгрөгийг тус тус нэгтгэн төвлөрүүлэхээ шийдвэрлэжээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Дараа нь “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаарх шийдвэрийг УИХ гаргаж байхаар хуульчилжээ.
УИХ-ын тогтоолын төсөлд, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болох юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи батлахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.