“Наймдугаар сарын 31-нд цэцэрлэг, сургуульд орох бүх хүүхдээ усанд оруулах тул ачаалал нэмэгдэнэ. Тиймээс сондгой тоотой өдөр төрсөн хүүхдүүдийг 30-нд, тэгш тоотой өдөр төрсөн хүүхдүүдийг 31-нд усанд оруулна уу” гэсэн онигоо постлогдож байгааг та бүхэн уншсан биз ээ.
Маргааш есдүгээр сарын 1-н.
Нээрээ л хүүхдүүдээ усанд оруулна. Хувцсыг нь бэлтгэнэ гээд ээж, аав нар өнөөдөр завгүй өнжинө. Тэгэхээр жижиг, сажиг юу бэлтгэх вэ гэдгийг зөвлөж байна.
-Хүүхдээ усанд оруулах. Хүүхэд чинь хичээлийн эхний өдрөө цэвэр цэмцгэр байх ёстой шүү дээ. Тиймээс яалт ч үгүй хүүхдээ усанд оруулж л таарна.
-Хумсыг нь аваарай. Хөлийнх нь хумсыг авахдаа хоёр захыг нь ухалгүйгээр зөв авах ёстой гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж буй биз. Харин гарын хумсны тухайд заавал аваарай. Хүүхдэдээ бусдын хүүхдийг маажиж, гэмтээж болохгүй гэдгийг маш сайн зааж ойлгуулаарай.
-Хувцсыг нь бэлтгэнэ. Урд орой нь бэлтгээд тавьчихвал маргааш өглөө яарч сандрахгүй. Өглөө замын ачаалал өндөр байх тул эртхэн хувцсыг нь бэлтгэчихээд, зам дээр бөглөрнө гэдгээ тооцоолж гэрээсээ эрт гараарай.
-Хүүхдээ эрт унтуулаарай. Маргааш өглөө сургуулиудын нээлт 08-08.40 цагийн хооронд гэдгийг БСШУС-ын яамнаас мэдээлсэн. Тиймээс эрт унтуулаад, эрт босгох нь зүйтэй. Унтахаас нь хоёр цагийн өмнөөс телевиз, компьютер зэргээс холдуулж тайвшруулан, уураг тархийг нь амраасан байх хэрэгтэй. Сахар, шоколад зэргийг хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй.
-Хүүхдийнхээ цүнхэн доторхыг орой бүгдийг нь сайтар хянаад бэлтгэж өгөөрэй. Дунд, том ангийнхан бол өөрсдөө бэлтгэчихнэ. Харин бага ангийнхны цүнхийг бэлтгэж өгөөд хоёр кг-аас хүндгүй байх ёстойг анхаараарай. Өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр нь бүсэлдэг цүнх сонгосон бол сайн. Ямар ч тохиолдолд хүүхдэдээ хүнд ачаа үүрүүлж болохгүй гэдгийг сайтар тооцоолоорой.
-Хүүхдэдээ нусны алчуур бэлтгэж өгөөрэй. Ямар ч асуудал гарч болно. Ангийнхаа найзуудын дунд эвгүй байдалд орохгүйн тулд таны хүүхэд юунд ч бэлэн байхад алзахгүй.
-Сургуульдаа очоод сурагчийн ширээний ард хүүхэд чинь зөв, тэгш суух ёстой гэдгийг сайтар ойлгуулаарай. Хэвтэж бичих, муруй суух, бөгтийх зэрэг нь хүүхдийн чинь нурууны ясыг мурийлгана. Тиймээс хэдэн жилийн дараа эрүүл мэнд, гоо сайханд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг сайтар ойлгуулаарай.
-Хэрвээ таны хүүхэд зургаан настай бол үзэл бодлоо илэрхийлж сургах хэрэгтэй. Юу хүсч байгаагаа, яамаар байгаагаа илэрхийлж сургасан байвал тун сайн.
-Өглөө гарахаас нь өмнө өглөөний цайг заавал уулгаарай. Хүүхдийн чинь эрүүл мэндэд ямар ч эм тарианаас илүүтэй өглөөний цай тустай гэдгийг битгий мартаарай. Мэдээж өдөр сургууль дээрээ ямар хоол цай идэхэд нь анхаарал тавина биз ээ.
Сануулахад, маргааш +21 хэмийн дулаан байна. Гэхдээ өглөөгүүр сэрүүхэн байх магадлалтай.