Бразилын сенатчид Дилма Руссеффыг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцорууллаа. Сенатчдын танхим Руссеффыг огцруулах асуудлаар 20 цагийн турш тасралтгүй хуралдсаны эцэст 61 нь дэмжсэн бол 20 нь эсэргүүцсэн байна.
Дилма Руссефийн Ерөнхийлөгчийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нд дуусах бөгөөд энэ хүртэл Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын дэд Ерөнхийлөгч Мишель Темер гүйцэтгэх юм.
Сануулахад Д.Руссеффийг сонгуулийн кампанит ажилдаа хууль бус санхүүжилт авсан байж магадгүй гэх хэргийг 2015 оны аравдугаар сард Сонгуулийн хорооноос албан ёсоор шалгаж эхэлсэн юм.
Түүнийг 2014 оны сонгуулийн өмнө кампанит ажилдаа төрийн өмчийн “Петробрас” компаниас хууль бус санхүүжилт авч ашигласан, дэд Ерөнхийлөгч М.Тимерийг энэ хэрэгт хамтарсан гэх сэжүүр бий гэж мэдэгдэж байв. Өмнө нь үнэн, худал нь мэдэгдэхгүй ярианаас цаашгүй байсан уг асуудал үүнээс хойш “өндрөө авч”, Д.Руссеффийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан Жоао Сантанаг өнгөрсөн хоёрдугаар сард баривчилсан бол одоо Ерөнхийлөгч албан тушаалаа алдлаа.
Эх сурвалж: ВВС