Мэдээллийн технологийн зууны ачаар ажил бүрийг автоматжуулах боломж бүрджээ. Үүний ачаар хүний оролцоо багасаж, өмнө нь цаг зав гардаггүй байсан илүү бүтээлч ажлаа хийх боломж бидэнд бий болсон юм.
Байгууллагын амжилтын үндэс хүний нөөцтэй зайлшгүй холбогдоно. Ажилтнуудаа мэргэшүүлэн чадваржуулах, сэтгэл ханамжтай байлгах нь компанийн хувьд тун өндөр ач холбогдолтой.
Харин энэ ажлыг нугалдаг хүний нөөцийн менежерүүдийн хувьд байдал ямар байдаг бол? “NPC Мандал” сэтгэл зүйн удирдлага, хүний хөгжлийн байгууллагаас Монголын томоохон 200 байгууллагын хүний нөөцийн менежерүүд дунд судалгаа хийж ажлынхаа 85 хувийг бичиг цаасны ажилд зарцуулдаг болохыг олж мэджээ.
Гэтэл менежерүүд хүнээ хөгжүүлэх, хүнтэйгээ илүү тулж ажиллах шаардлагатай. Оновчтой автоматжуулах систем нэвтрүүлснээр бичиг цаасны ажлыг цэгцэлж, механик, гар ажлуудыг компьютер хийдэг болох юм.
Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг IT Zone компанийн хөгжүүлсэн “Green HRM” систем үүний нэг жишээ билээ. Хүний нөөцийн ажилтнууд бичиг цаасны ажилд зарцуулах үйл ажиллагааг хялбаршуулан, боловсронгуй болгоход чиглэсэн энэхүү системийг Говь, Шунхлай, Teso, М-Си-Эс зэрэг монголын томоохон компаниуд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.
Хүний нөөцийн ажилтнууд үндсэндээ сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт хөгжил, идэвхжүүлэлт гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Компанид хэрэгцээтэй байгаа ажлын байранд зөв, тохирсон хүнийг сонгон шалгаруулж авах, ажилтанд компанийн дүрэм журам болон холбогдох хөдөлмөрийн гэрээг танилцуулна.
Тухайн ажилтныг ажлын байранд зөв удирдан чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд сургалтад хамруулах, өдөр тутмын асуудал, хэрэгцээ шаардлага, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зохицуулах нь хүний нөөцийн ажилтнуудын өдөр тутмын ажил юм.
Үндсэндээ асар их мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ажилтан нэг бүртэй харилцаж байж ажил урагшилдаг. Тийм ч учраас зарим компаниуд дээр дурдсан үндсэн үүргүүдийг хувааж, хүний нөөцийн ажилтнуудаа багт хуваан тус тус үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Яг ийм зарчмаар ажилладаг Говь ХК-ийн хүний нөөцийн менежер Ч.Боловсон “Удирдлагууд шууд харьяалах ажилтнуудынхаа хувийн мэдээллийг дэлгэрэнгүй харах, цаг бүртгэлд хяналт тавих, тэдний илгээсэн чөлөө, ээлжийн амралт, лист, томилолт, гадуур ажиллах хүсэлтүүдэд хариу өгөх, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг цаг алдахгүй өөрийнхөө компьютероос хянаж, үнэлэх боломж болсон” гэсэн юм.
Үүний ачаар маягт бөглөж, холбогдох удирдлагын гарын үсгээр баталгаажуулан, хүний нөөцийн хэлтэст хүргүүлдэг байсан олон дамжлага бүхий ажил цаг үрэхгүй, хэдхэн товчлуур дараад болчихдог ажил болжээ.
Ажилтнуудын хувьд эмх цэгцтэй, өндөр нууцлалтай мэдээллийн баазаас богино хугацаанд хүссэн мэдээлэл, судалгаа гаргаж авах, цаг бүртгэл, гүйцэтгэлийн үнэлгээ, ирцийн хүсэлт зэргийг авдаг болсон байна.
IT Zone компанийн хоёр жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон энэ системийн нэг давуу тал нь тухай компани өөрийн дотоод дүрэм журамд тохируулж болдогт оршино.
Таван Богд группийн компаниуд Японы Амёб менежментийг нэвтрүүлжээ. Энэхүү менежмент нь компанийн бүтцийг аль болох олон жижиг нэгжүүдэд хувааж, тус бүртээ үр дүнгээ ойлгомжтой, ил тодорхойлж, ажилтан бүрийн оролцоог хангадаг давуу талтай.
Гэхдээ амёб цаг бүртгэлийг тусад нь гаргадаг ажил их цаг зарцуулдаг аж. Энэ талаар Ч.Боловсон “Green HRM системийн ачаар амёб цаг бүртгэлийг гаргахын тулд бидний гурван өдөр хийдэг байсан ажлыг программ хагас цагт гүйцэтгэж, цагийн нэгтгэлийг гаргадаг болсон” гэсэн юм.
Энэ мэтээр өмнө нь хугацаа их зарцуулдаг байсан бүх ажлыг систем нугалж, хүний нөөцийн ажилтнуудад хүндээ хандаж ажиллах нөхцлийг бүрдүүлжээ.