Маркетинг харилцааны дэлхийн хамгийн том компани болох WPP групп болон тус компанийн Монгол дахь албан ёсны салбар Уай энд Ар Монголиа хамтран Монголын бизнесийн өвөрмөц орчны талаар хийсэн "Spotlight on Mongolia" тайланг өчигдөр танилцууллаа.
"Энэ тайлан нь Монголын хэрэглэгчид болон тэдний амьдралыг харах үзэл бодлын талаар цогц мэдээлэл агуулсан тул Монголын зах зээлд нэвтрэх зорилготой брэндүүд мөн одоо зах зээлд байгаа брэндүүдэд чухал хэрэгцээтэй” хэмээн “Уай энд Ар Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Туул хэллээ.
“Уай энд Ар” зар сурталчилгааны группийн Азийн бүс нутгийн ерөнхийлөгч Мэттью Годфри: “Монголын хэрэглэгчид болон тэдэнтэй харьцаж байгаа бизнесүүд бусад орны зах зээлийн хэдэн жилийн туршид туулсан хөгжлийн шатуудыг шууд алгасан хөгжиж байна. Жишээ нь, банкууд салбар нэмэхийн оронд ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулж хэрэглэгчидтэйгээ харьцдаг болсон. Мөн шинээр гарч ирж байгаа дотоодын брэндүүд сошиал маркетинг ашиглан олонд танигдах аргыг сонгох болжээ" хэмээв.
Тайлангаас үзэхэд Монгол Улсад долларын саятан 32 мянга байдаг ба нийт өрхийн сарын орлогыг авч үзвэл:
- 31.9 хувь нь 200 доллар ба түүнээс бага,
- 33.6 хувь нь 201-400 доллар,
- 17.7 хувь нь 401-600 доллар,
- 9.1 хувь нь 601-800 доллар,
- 7.7 хувь нь 801 доллар ба түүнээс дээш орлоготой аж.
Тус тайланд хэрэглэгчдийн зан төлвийн судалгаанаас гадна Монголын зах зээлд байр сууриа олохыг зорьсон брэндүүдийн анхаарах 10 гол хүчин зүйлс зэргийг тусгажээ.