УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ тэрээр "Би хувь хүнийхээ хувьд энэ сургуультай амьдралаараа холбоотой. Би 1982 онд энэ сургуулийг төгсөж, Монгол Улсын Их Сургуульд орж, суралцаж байсан. 1952 онд миний ээж, аав хоёр энэ сургуулийг төгсөж байсан. 2000 оны эхэн үед миний хүү, охин хоёр ч энэ сургуулийг төгссөн. Надад орос хэлний хичээл зааж байсан, хүүгийн минь ангийг удирдаж байсан Монгол Улсын гавьяат багш Дулмаа энд сууж байна. Миний гэр бүлийн хүнд гэр ахуйн хичээл зааж байсан, миний охины анги даасан багш Отгонжаргал мөн энд сууж байна. Ингээд үзэхээр миний ээж аав, үр хүүхдүүд энэ сургуулиас эрдэм номын анхны алхамаа хийж, амьдралтайгаа залгаж байсан сайхан сургууль юм. Нийслэлийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орсон нэгдүгээр ангийн хүүхдүүд, суралцаж байгаа нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе" гэлээ.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетын техник, тоног төхөөрөмжийг шинэчилхэд зориулж 20 ширхэг компьютер бэлэглэн, түүнийхээ дээжийг сургуулийн захиралд гардууллаа.