Хагас зуун жил буюу 55 жилийн дараа АНУ-Куб хооронд анх удаа нислэг үйлдлээ хэмээн USA Today дамжууллаа.
Анхны нислэгийг өчигдөр JetBlue компани үйлдсэн бөгөөд жирийн иргэдээс гадна АНУ-ын Тээврийн яамны сайд Энтони Фокс зэрэг Америкийн албан тушаалтнууд үйлчлүүлж, Кубын Санта-Клара хот руу хүрсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “8/31/2016: 1961 оноос хойших анхны арилжааны нислэгийг АНУ-аас Куба руу хийлээ. Кубын нийслэл Гавана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадаа Америкийн төрийн далбааг мандуулснаас хойш ердөө нэг жилийн дараа энэ үйл явдал боллоо” гэж жиргэжээ.
ВВС агентлагийн мэдээлж буйгаар АНУ-ын иргэний агаарын тээврийн 10 компани Куб руу нислэг үйлдэх эрхээ авчээ. Тодруулбал эдгээр нь Alaska Airlines, American Airlines, Delta Air Lines, Frontier Airlines, JetBlue, Silver Airways, Southwest Airlines, Spirit Airlines, Sun Country болон United Airlines компаниуд юм байна.
Ингэснээр өдөрт АНУ-аас Куб руу 110 хүртэлх нислэг үйлдэх боломжтой юм байна.
Хагас зууны турш дипломат харилцаагүй байсан АНУ, Куба улсын харилцаа аажмаар сэргэж байна. Өнгөрсөн 2015 оны долдугаар сарын Вашингтонд Кубын Элчин сайдын яамны нээлтийн ёслол болсон билээ.
Эх сурвалж: RT