Нийтлэлч Баабар "Монголд хөрөнгө оруулах нь" хуралд оролцон илтгэл тавилаа. Тэрээр "Шинэ Засгийн газар хямралыг гэтлэхийн тулд юу хийх ёстой вэ" гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.

Би хүндрэлээс илүүтэй боломжит хувилбар ярина. Шинэ төрд л хэлэх гээд байгаа юм. Гэвч тэд ичээд энд хэн ч ирээгүй байна. Ганц ирсэн нь (УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг хэлэв) хоолонд гарах гэнэ.
Дотоодын үйлдвэрлэл хөгжүүлэх мөнгийг зальтнууд аваад өөр зүйлд хэрэглэчихдэг. Эх орноо өөрсдөө тарьсан гуриl будаагаар хангавал ялалт болно гэсэн социализмын, 50, 60-аад оны үеийн лоозон амь бөхтэй оршсоор байна. Энэ нь маш том үргүй зардлын үүр болж байна. Энэ лоозонг хэрэгжүүлэхийн тулд улс асар их хөрөнгө үргүй зарсан.
Тэрээр Гачууртын алтны ордыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй гээд эс бөгөөс Канадын компани Монгол Улсыг олон улсын шүүхэд өгч, бид Хан Ресурс компанид 100 тэрбум төгрөг алдсан шиг үйл явдал дахин давтагдана гэв.
Францын Арева компанийг ч мөн тал талаас нь шахан хавчиж, үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй байгааг шүүмжиллээ. Манай улсад 500 орчим хуультай. Эдгээр нь өөр хоорондоо ихээхэн зөрчилдөж байгааг залруулах хэрэгтэй гэв.
Харамсалтай нь төрийн эрх мэдэлд гарсан залуус маш залуу байгаа тул энэ байдал дахин 20 жил үргэлжилнэ гэсэн юм. Гэхдээ гадаад нөлөө байгааг ч хүлээн зөвшөөрлөө. Ураны хайгуул, Тавантолгойн орд болон усан цахилгаан станц барих гурав дахь оролдлогыг няцаасан зэрэг нь гадны нөлөө мөн гэсэн юм.

Нийтлэлч, зохиогч Баабарын илтгэлийг бүрэн эхээр нь сонсох боломжтой.