Бидний ихэнх нь аялал гэхээр мөнгөтэй, баян хүмүүсийн хийх зүйл мэт төсөөлдөг. Тэгвэл Д.Чимэдцэрэн гэх жирийн нэгэн монгол бүсгүй Зүүн Өмнөд Азийн орнууд болох Хятад, Вьетнам, Камбож, Малайз, Лаос, Мьянмар, Сингапур, Филиппин, Тайланд, Индонез гэсэн арван улсаар долоон сарын хугацаанд ганцаараа үүргэвчтэй аялал хийжээ.
Тэрбээр аяллын адал явдал, туршлага, сургамжаа зорилго нэгт аялагчидтайгаа хуваалцахын зэрэгцээ аялахыг хүсэвч нэг л болж өгөхгүй, шийдэж чадахгүй байгаа залууст урам зориг, сэдэл өгөхөөр “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номоо гаргалаа.
БИЕЛЛЭЭ ОЛСОН МӨРӨӨДӨЛ
Д.Чимэдцэрэн Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өссөн. Тэрбээр багадаа уул хадаар ганцаараа явах дуртай, их сониуч хүүхэд байжээ. "Гадаад хүмүүстэй ирэх авга ахыгаа хараад ийм хүн болж, олон хүнтэй харилцаж, гадаад орноор явах юмсан гэж мөрөөддөг болсон" тухайгаа тэрбээр дурсан ярилаа. Хэзээ нэгэн цагт заавал биелүүлнэ гэж боддог байсан түүний багийн мөрөөдөл одоо аль хэдийнэ биеллээ олов.
Арван жилээ төгсөөд анх 2004 онд хотод орж ирж байсан Д.Чимэдцэрэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Програм хангамжийн ангид нэгдүгээр курсэд орж байсан ч хагас жилийн дараа сургуулиа орхижээ. "Эмэгтэй хүүхэд сургуулиа хаялаа" хэмээн тухайн үед гэр бүлийнхэн нь загнаж байсан ч Д.Чимэдцэрэн өөрийн хүссэн мэргэжлээр МУИС-ийн Олон улсын харилцааны ангид элсэн суралцав.
Оюутан байх үеэсээ эхлээд сургуулиа төгсөөд аялалд явах хүртлээ тэрбээр 20 гаруй төрлийн ажил хийжээ. Аяга таваг угаагчаас эхлээд компанийн гадаад харилцааны ажилтан, төслийн менежер хүртэл карьер нь өсөж байсан ч түүнд нэг л зүйл хангалтгүй байлаа. “Энэ бүхнийг эргээд харахад би нийгмээс өөрийгөө хайж байсан юм билээ" хэмээн тэрбээр ярьсан юм.
Д.Чимэдцэрэн 2014 оны тавдугаар сард дахиад л ажлаасаа гарав. Төд удалгүй Америк Монгол Судлалын Төвөөс ажлын санал ирж, хоёр америк судлаачид Хөвсгөл, Хэнтийгээр хоёр сар гаруй хугацаанд хөтөч хийсэн байна. Энэ ажлын хөлсөөрөө хямд зардлаар хамгийн гол нь газраар аялах зорилготойгоор Зүүн Өмнөд Азийн улс орнуудаар үүргэвчтэй аялал хийх шийдвэрээ гаргажээ.
ӨӨРИЙГӨӨ ЭРЭЛХИЙЛСЭН ДОЛООН САР
"Их сургуульд байхад гадаадад сурна гэж их зүтгэдэг байсан олон жилийн хичээл зүтгэл, эрмэлзлэл, оролдлого л мөрөөдлөө биелүүлэхэд нөлөөлсөн гэж боддог" хэмээн тэрбээр хэллээ.
Зүүн Өмнөд Азийн орнуудаар үүргэвчтэй аялал хийхээсээ сарын өмнө гэрийнхэндээ энэ мэдээг дуулгахад аав, ээж, ах эгч нар нь анхандаа эмэгтэй хүн ганцаараа олон сар аялахад аюултай газар хэмээн эсэргүүцэж байжээ. Гэхдээ түүний аав ээж нь хувь хүний үзэл бодлыг нь хүндэтгэдэг учир сүүлдээ зөвшөөрсөн байна.
Ингээд хүсэн хүлээсэн аялалдаа гарлаа. Халаасандаа 2300 ам.доллар, үүргэвчиндээ хоёр ээлжийн хувцас, ойр зуурын хэрэглээний зүйлээ хийн аялалдаа гарлаа.
Өнөөдөр зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн олон улсад эмэгтэй хүн үүргэвч үүрээд ганцаараа явах тухайд нөгөө л нэг айсан, цэрвэсэн, болгоомжилсон хэвшмэл ойлголтууд байсаар байна. Тэгвэл үүргэвчтэй аялагч бүсгүй маань "Хүн юу хүсэж бодно тэр зүйлээ л дагуулдаг. Тиймээс би анхнаасаа муу юм бодоогүй. Зүгээр өөрөөрөө л явахыг хүссэн. Аялж явахад аюултай биш, харин ч үнэхээр гайхалтай давуу талууд болох өөртөө итгэлтэй байдал, эрх чөлөөг мэдэрсэн" гэлээ.
Аяллын явцад тэрээр Вьетнамын хил дээр Энэтхэг-Хятадын хойгийн дээвэр гэж нэрлэдэг, далайн түвшнээс 3143 метрийн өндөрт орших Фансипан ууланд авирчээ. Мөн дэлхийд аюултай авиралтаараа хамгийн алдартай Хуашань уул, Аватар киноны зураг авалт хийсэн Занжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хамгийн урт урсдаг замаар гардаг Тианмэн уул, шилэн гүүр, 999 шатаар өгсөж Диваажингийн хаалганд хүрсэн байна. Индонез улсад “Цэнхэр гал” үзэх гэж далайн түвшнээс дээш 3000 орчим метрийн өндөртэй галт уулын тогоо руу орсон гэх зэрэг маш олон зүйлийг үзэж харжээ. Мөн Камбож, Мьянмарын ард иргэд нь зочломтгой зангаараа түүний сэтгэлд дотно үлдсэн гэлээ.
Д.Чимэдцэрэн өөрийгөө сорьсон алхам хийх дуртай. Үүний нэг илрэл нь үүргэвчтэй аялал хийж байхдаа Малайзын Кинабалу уулын /4095 м/ оройд нь нууцаар авиралт хийжээ. Учир нь албан ёсоор бүртгүүлж, хөтөчтэй явбал үнэтэй байв. Харин түүнд тухайн үед тийм хэмжээний мөнгө байгаагүй учраас хоёр гурван хоногийн өмнө түрүүлж очоод замыг нь судалчихаад, авиралт хийх өдрөө үүрээр 05.00 цагийн үед ганцаараа ширэнгэн ой дундуур уулын зүг явжээ. “Айсан уу?” гэх асуултад тэрбээр "Зэрлэг ан амьтанд бариулах, нутгийн хүмүүст баригдах гэх мэт олон эрсдэл гарч болох байсан. Гэвч тухайн үед муу юм тохиолдоно гэж огт бодоогүй. Уулын оройд л гарна гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн" гэв.
Д.Чимэдцэрэн анх аялалд гарахад 2300 ам.доллартой гарч байсан бол энэ мөнгө гурван сарын дараа дуусжээ. Үүний дараа тэрбээр гэр бүлийнхнээсээ мөнгө авч цаашид аяллаа үргэлжлүүлж байв. Гэр бүлийхэн нь түүний ард хамгийн том түшиг тулгуур нь байж, энэ долоон сарын хугацаанд сэтгэл санааны болон санхүүгийн маш том дэмжлэг үзүүлж байсан гэдгийг Д.Чимэдцэрэн онцоллоо.
Хамгийн сүүлийн улс Филиппиний Манилагаас Сэбү хот руу нисэх ёстой байжээ. Гэвч тэр ямар ч мөнгөгүй болжээ. Сүүлийн гурван сарын хугацаанд гэрийнхнээсээ дэмжлэг авсан Д.Чимэдцэрэн тэд нараас гуйхаас санаа зовнин, өөрийн блогтоо надад тусламж хэрэгтэй байна гэсэн бичлэг оруулсан байна. Үүний дараа зөвхөн Монголоос төдийгүй Америк, Австралиас түүний аяллыг дэмжиж блогийг нь уншдаг хүмүүс мөнгөн тусламж үзүүлжээ.
Ийнхүү тэрбээр Зүүн Өмнөд Азийн 10 улсаар долоон сарын хугацаанд үүргэвчтэй аялалдаа нийтдээ 5000 ам.доллар зарцуулсан байна. "Аяллын өмнөх Чимэдээ аяллын дараах Чимэдээ хоёрын хооронд асар их ялгаа бий. Би ямар ч үнээр орлуулшгүй туршлага хуримтлуулсан. Хамгийн гол нь би өөрийгөө олсон. Би цаашид юу хийхийг хүсэж байгаагаа мэдэж байна. Энэхүү аялалд гарсандаа харамсахгүй байна" хэмээн ярилаа.
НОМ БИЧИХ СЭДЭЛ
Аяллын тухай ном бичих сэдлийг түүнд анх оюутан ангийн найз нь өгчээ. Үүний дараа ноорог байдлаар аяллын тэмдэглэлүүдээ блогтоо оруулдаг болов. Д.Чимэдцэрэн орон орны аялагчдыг гэртээ үнэ төлбөргүй хүлээж авдаг хүмүүсийн www.couchsurfing.com гэдэг сайн дурын сүлжээг идэвхтэй ашигладаг хэдий ч энэ удаагийн аяллаар дэн буудлын өрөөнд өөртөө төвлөрч аяллын тэмдэглэлээ бичихээр шийджээ.
Үүргэвчтэй аялагчдад гарын авлага болохуйц ном болгохыг зорьж тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээс номоо бичиж эхэлжээ. Дөрвөөс зургаан сарын хугацаанд номоо бичиж дуусган, энэ оны тавдугаар сард нээлтээ хийнэ гэж төлөвлөж байсан ч уншигч-аялагчдын гар дээр очих хугацаа хойшлогдсон юм.
Тэрбээр аялагчдыг удаан хүлээлгэсэнгүй. Энэ сарын 5-нд Нацагдоржийн төв номын санд Д.Чимэдцэрэнгийн "Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?" номын нээлт боллоо. Номын нээлтэд түүний гэр бүл, найз нөхдөөс гадна туршлагатай аялагчид, анхлан эхлэгчид, аялахаар төлөвлөж буй гээд 100 гаруй хүн цугласан юм.
Арван улсаар долоон сар үргэлжилсэн аяллын тухай төдийгүй улс бүрийн талаарх аялагчдын мэдвэл зохих мэдээллүүдийг багтаасан тус номд дугаарлалт байхгүй нь миний сонирхлыг ихээр татлаа. Энэ талаар Д.Чимэдцэрэн "Миний номыг дугаарлаж уншина гэсэн ойлголт байхгүй. Эхнээсээ дуустал бүгд хэрэгтэй мэдээлэл" гэв.
"Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?" ном Улаанбаатар хотын томоохон номын дэлгүүрүүд болох Азхур, Интерном болон Мажестикт 20 мянган төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна.
"АМАЙГИЙН АРААС ОРНО OО"
Амайгийн араас орноо хэмээн өөрийн цахим хуудаснаа зургаа оруулж байсан хүн бол Д.Чимэдцэрэн. Тэрбээр энэ хүслээ биелүүлсээр явна. Өөрийгөө аялдаггүй, жирийн нэгэн оффисийн ажилтнаар хэзээ ч төсөөлж чаддаггүй Д.Чимэдцэрэн Зүүн Өмнөд Азийн орнуудаас хойш Америк, Орос гээд хэд хэдэн улсаар аялсан.
Харин түүний дараагийн маршрут бол Өмнөд Ази, Эртний торгоны зам дагуу болон Хойд, Өмнөд Америк тивүүдээр аялах бодолтой байгаа аж.
Үнэхээр аялмаар байвал үүргэвчээ үүрээд л гарах хэрэгтэй. Зүрх сэтгэлээсээ хүсэж байвал яваад л үз гэж тэрбээр зөвлөж байна.