Массачусетсийн Технологийн их сургууль буюу MIT дэлхийн шилдэг их сургуулиар тодорлоо. Шинжлэх ухаан, технологийн салбар дахь судалгаагаараа алдартай тус сургууль ийнхүү тав дахь жилдээ "QS World University Rankings"-ийн жагсаалтыг тэргүүлж байна.
Харин Стэнфордын их сургууль хоёрдугаарт жагсаж, түүний дараа Харвардын их сургууль бичигдсэн байна. Ийнхүү эхний гуравт АНУ-ын их сургуулиуд оржээ.
Энэ жилийн жагсаалтад Их Британийн "University College London" болон Оксфордын их сургууль зэрэг сургуулиудын хоёр, гурван байраар хойшилжээ.
Тус жагсаалтаас үзэхэд 2016 оны шилдэг 20 их дээд, сургуульд Азийн хоёр сургууль багтсан байна. Тодруулбал жагсаалтын 12, 13-т Сингапурын үндэсний их сургууль, Наняны технологийн их сургууль жагсжээ. Эдгээр нь Йелийн их сургууль, Корнелийн их сургуулиудыг ардаа орхижээ. Үүнээс үзэхэд Азийн их сургуулиудын эрэмбэ дээшилсээр байна.
Мөн дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтад БНХАУ-ын Синьхуагийн их сургууль, Хонконгийн их сургууль, Токиогийн их сургууль, Сөүлийн үндэсний их сургууль, Киотогийн их сургууль, Бээжингийн их сургууль зэрэг Азийн 17 сургууль багтжээ.
QS (Quacquarelli Symonds)-ийн шинжээчид Академик үнэлгээ, факультет, оюутны тооны харьцаа, ажил олгогчийн үнэлгээ, гадаад харилцаа зэрэг үзүүлэлтэд үндэслэн жагсаалтаа гаргадаг байна.
Жагсаалтыг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Telegraph.co.uk