Паралимп2016: Б.Ууганхүү өрсөлдөгчөө яллаа


2016-09-08 23:02 GMT+8

"Рио-2016" паралимпийн наадмын эхний өдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-д Болормаагийн Ууганхүү  дөнгөж сая өрсөлдөгчөө цэвэр яллаа. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны жүдочийг ялж наймд үлдлээ. 60кг-д 12 жүдоч зодоглосон. Хагас шигшээд үлдэх тулаанаа Японы Макото Хиросетэй барилдана.

Эрэгтэйчүүдийн 66кг-д Аажимын Мөнхбат эхний тойрогтоо Пуэрто-Рикогийн жүдоч Жабдиел Луйзтэй оноолт таарсан ч жингээр хасагдсан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 448 санал өгсөн байна.

Дээшээ