Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” –ийг 2001 оноос БСШУСЯам хэрэгжүүлж байгаа ба Монгол улсаас нийт 280 оюутан илгээснээс 228 нь төгсөж ирээд байна.
Тус хөтөлбөрийн зорилт нь гол төлөв төрийн албан хаагчдыг Япон улсад суралцуулах замаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд орших ба энэ жилээс бүх төрийн байгууллагад нээлттэйгээр, хувийн хэвшлээс тодорхой хязгаартайгаар 16 дахь элсэлтээ зарлаад байна.
Элсэлтийн материалыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр (баасан) хүртэл хүлээн авах ба 2016 оны сонгон шалгаруулалтаар төрийн байгууллагаас 18 хүн (Англи хэл дээр), хувийн хэвшлээс 2 хүн (Япон хэл дээр), нийт хорин JDS оюутныг сонгон шалгаруулж, тэнцэгчид нь уул уурхай, эдийн засаг, хууль, бизнесийн удирдлага, төрийн захиргаа, инженер, байгаль хамгааллын чиглэлээр Япон улсын их дээд сургуулийн магистрантурт 100%-ын тэтгэлэгтэйгээр суралцана.
Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Төв (JICE) JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газраас авах ба тус газар нь JDS хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын тухай, мөн материал хэрхэн бүрдүүлэх тухай танилцуулга семинаруудыг зохион байгуулж байна.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудсаас аваарай.