ГАРААНЫ БИЗНЕС
Ердөө таван жилийн өмнө л одоо дурдах байдлаар ашиглаж эхэлсэн технологи өнөөдөр дэлхийн хэрэглээ болжээ. Ялангуяа Apple, Samsung тэргүүтэй компаниуд NFC технологид суурилсан төлбөрийн системийг нэвтрүүлснээр олон улсад энэ технологи улам газар авч байна.
Нөгөө талаас бидний түрийвч жилээс жилд улам л түнтийсээр. Цалингийн, зээлийн, хадгаламжийн картууд, дэлгүүр, үйлчилгээний газруудын хөнгөлөлт, урамшууллын карт тэгээд нэмэх нь автобусны карт.
Энэ удаагийн гарааны бизнес буланд бид “Easy Pay” технологийн компанийг онцолж байна
Гэхдээ түрийвчинд байгаа бүхнийг утсанд багтааж, NFC-д суурилсан, төлбөрийн системийг Монгол залуус бүтээжээ. Юун түрүүнд NFC гэж юу болох талаар өгүүлье. Ойрын зайнаас харилцах буюу Near Field Communication гэдэг технологи 2002 онд л яг одоогийн бидний ашигладаг стандартын бүтээгдэхүүн болжээ.
Өнгөрсөн жилээс хөгжүүлж эхэлсэн EZ Pay аппликейшн Монгол залуусын бүтээсэн NFC-д суурилсан төлбөрийн шинэ систем юм
Тун бага эрчим хүчээр, ойрын зайд /4-10см/ мэдээлэл дамжуулдаг учраас аюулгүй байдал талаас хамгийн найдвартай бөгөөд энгийнээр бол Bluetooth-тэй адил технологи.
Хамгийн гол нь тун ойрын зайд ажилладаг учраас Bluetooth шиг баталгаа шаарддаггүй учир мэдээлэл солилцоход бага хугацаа зарцуулна.
Энэ хэд хэдэн давуу тал нь орчин цагийн төлбөрийн хэрэгсэл болох замыг нь нээжээ. Гар утсаараа тооцоо хийдэг болох ирээдүйн хаалгыг онгойлгох түлхүүр нь NFC технологи юм.
Хүн арилжаа, наймааны хэрэгслийг чадлынхаа хэрээр боловсронгуй болгосоор хамгийн сүүлд соронзон карт бүтээжээ. Мэдээж хэрэг их хэмжээний бэлэн мөнгө авч явах шаардлагагүй, таны дансыг шууд илэрхийлж чадах чадвартай болохоор амьдралыг хөнгөвчилсөн.
Харин бидний хэрэглээ өсөхийн хэрээр картын хэрэглээ дагаж өсөх төдийгүй, өөр илүү дэвшилтэт технологиуд хүч түрэн орж ирсээр. Ингээд л халаасандаа байгаа ухаалаг утсаа дахиад нэг үр дүнтэй зүйлд ашиглах боломж бүрдэв.
Тийм ээ, таны халаасанд байгаа утас. iPhone 6 болон түүнээс хойшхи Apple-ийн бүтээгдэхүүнүүдээс эхлээд Nexus 5, HTC One, Samsung Galaxy S II ба түүнээс хойшхи Samsung-ын бүтээгдэхүүнүүд гээд маш олон төрлийн ухаалаг утас NFC технологийг өөртөө агуулсан. /Хэрвээ таны утас NFC-тэй эсэхийг мэдэхийг хүсвэл.../
Өнгөрсөн жилээс хөгжүүлж эхэлсэн EZ Pay аппликейшн Монгол залуусын бүтээсэн NFC-д суурилсан төлбөрийн шинэ систем юм. Аппликейшнийг санаачлан, хөгжүүлэгч Ш.Батзаяат технологийн салбарт хагас гучныг өнгөрөөсөн нэгэн.
Тэрээр “Банк санхүүгийн шинэ систем, төлбөрийн дэд бүтцийн оновчтой шийдлийг гаргаж ирэх нь цаг болсон. Төлбөрийн карт хэмээх хуучирсан хэрэглээний дараагийн хувьсал нь Apple Pay, Android Pay, AliPay гээд технологийн компаниуд хөгжүүлсэн шинэ систем” гэсэн юм.
Төлбөрийн карт бол хуучирсан хэрэглээ
Тийм ч учраас тэрээр сүүлийн нэг жилийг дээр дурдсан системүүдтэй адил зүйлийг бүтээхэд зориулжээ. Үр дүнд нь ухаалаг утсанд NFC, Баркод, QR кодод суурилсан EZ Pay аппликейшн мэндэлсэн юм.
Apple компани 2014 оноос бүтээгдэхүүндээ NFC нэвтрүүлсэн боловч, хөгжүүлэгч нарт нээлттэй болгоогүй учир iOS үйлдлийн системтэй хэрэглэгчид EZ Pay аппликейшнийг Баркод эсвэл QR кодоор нь ашиглах аж.
Аппликейшний ажиллах зарчим тун энгийн. Төлбөр төлөх болоход та утсаа гаргаж ирээд аппликейшнээ ажиллуулна. Ингээд NFC уншигч төхөөрөмжид ойртуулахад л хангалттай. Дин дин... ТӨЛБӨР ТӨЛӨГДЛӨӨ.
Нэгэнт мөнгө, санхүүгийн тухай яригдаж байгаа учраас хэрэглэгчийн аюулгүй байдал гэдэг хамгийн чухал. Ш.Батзаяат “Mobile Payment-ийн нууцлалыг төхөөрөмжид суурилсан байдлаар шийддэг нь хамгийн том асуудал байлаа. Харин 2013 онд Google компани Андроид 4.4 үйлдлийн системд HCE хэмээх программ хангамжид суурилсан төлбөрийн системийн нууцлалыг танилцуулснаар аюулгүй байдал, нууцлал программын хамааралтай болсон нь энэ чиглэлийн хөгжлийг хурдасгах гол технологи болсон.” гэсэн юм.
Тэгэхээр EZ Pay аппликейшн хэрэглэгчийн картын мэдээллийг өөртөө агуулахгүй. Үүлэн тооцоололд суурилсан болохоор хэрэглэгчийн төлбөрийн картын мэдээлэл үндсэн серверт цифрлэгдэн хадгалагддагаараа онцлогтой.
Мөн төлбөр төлөх үед хэрэглэгчид дахин давтагдашгүй нэг Токен өгч, тэрийг дэлгүүрийн ПОС машин уншаад сервер рүү мэдээллээ дамжуулна. Тэр Токенийг сервер дээр шалгаж үзээд тухайн хэрэглэгч рүү явуулсан кодтой таарч байгаа эсэхийг баталгаажуулаад цааш нь банкны систем рүү хандах юм.
Банкны системд хандсаны дараа л хэрэглэгчийн данснаас мөнгө суутгагдаж, төлбөр хийнэ. Хамгийн гол нь энэ бүх ажиллагаа хэдхэн секундийн дотор болоод өнгөрөх учраас хэрэглэгч утсаа NFC уншигч төхөөрөмжид ойртуулахын төдийд төлбөрөө төлсөн байх аж.
Банк, дэлгүүр хоёрын дундын оператор болж байгаа хэрэг энэ юм. Үүний ачаар дэлгүүрүүд нэг дор олон банкны карт уншигч байрлуулж, тус бүртэй нь харилцах шаардлагагүй болох бөгөөд банк ч илүү хялбар аргаар хэрэглэгч бүртээ үйлчилгээгээ хүргэнэ.
Төлбөр төлөлт 1-2 секундэд хийгдэнэ
EZ Pay аппликейшн төлбөрийн картын мэдээлэл, аюулгүй байдлын стандарт /PCI DSS/-ыг хангасан аж. Түүнчлэн гүйлгээгээ хурууны хээ болон пин код ашиглан баталгаажуулах боломжтой.
Ерөөс л бүх төлбөр тооцоог гар утсаараа хийж болно. Зөвхөн төлбөр тооцоо гэлтгүй, төрөл бүрийн урамшууллын карт, автобусны карт, ажлын үнэмлэх зэргийг хүртэл энэ систем орлож чадах юм.
Хэрэглэгчийн гар утас цэнэгтэй байхад л тооцоо хийж, автобусанд сууж, ажлынхаа цагийг бүртгүүлнэ гэдэг дэндүү амар биш гэж үү?
Mobile Payment-ийн хувьд Монголд олон үйлчилгээ аль хэдийнэ нэвтэрсэн боловч банк бүр тус тусдаа систем бүтээсэн, олон шат дамжлагатай. Харин EZ Pay төлбөрийн эко систем нь эдгээр асуудлыг бүрэн шийдэх хүчирхэг платформ юм.