Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны паралимпийн XV наадам дуусахад цөөн хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчид спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө хурд хүч авьяас чадлаа сорьж байгаа юм.
Манай улсаас Бээжингийн олимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй Монголын найман тамирчин Рио-2016 паралимпийн наадамд өрсөлдөж буй бөгөөд Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-д Болормаагийн Ууганхүү, Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ нар эх орондоо хоёр хүрэл медалийг авчраад байгаа юм.
Спортын ямар ч төрөл тухайн хүнээс асар их хүч хөдөлмөр, сэтгэлийн тэнхээ, тэвчээр, золиосыг шаарддаг. Тэр тусмаа паралимпид оролцож буй тамирчид бусдаас хэд дахин илүү байж дэлхийн дэвжээнд гардаг.
Зуны паралимпийн XV наадмын гайхалтай агшнуудаас хүргэж байна. Өрөөсөн хөлгүй ч дуугуй жийнэ, теннис тоглоно, хөл гар нь дутуу ч усанд сэлнэ, харахгүй хэр нь хөлбөмбөг тоглоно, саажсан гараа удирдана. Бусдаас дутуу гэж хойш суугаагүй, дутуугаа нөхөж, бусадтай адил бүр илүү гарахын тулд хөлсөө амтагдтал хичээллэсэн тамирчдаар бахархахгүй байхын аргагүй.