ХОЖМЫН ЮМ ЗУЛ БОЛОХ УУ?
Өмнөх үеийн бизнес ангиллын Nissan бусдаасаа тансаг дизайнтай байж. Тансаг харагдах ч бага зэрэг нүсэр санагддаг байсныг нуух юун. Тэгвэл шинэ Teana нэлээд хурц, ширүүн төрхтэй болсноос гадна овор хэмжээгээ нэмсэн хэр нь өмнөх үеэсээ ч авсаархан харагдана.
Toyota-ийн хэт даруу салон сэтгэл хөдөлгөсөнгүй. Машинд суугаад буухад яаж харагдаж байсныг нь ч ор тас мартаж орхилоо. Хоёр өнгө хосолсон салоны ганган чимэглэл л баяр хөөр бэлэглэнэ. Гэхдээ тав тух, салоны бүтцийн хувьд таалагдлаа. Ялангуяа гайхмаар олон тохируулгатай зөөлөн, эвтэйхэн суудал сэтгэлд нийцэв. Маш ойлгомжтой тоноглол, барихад таатай бандгар руль. Шил өргөгч дөрвүүлээ автомат байгаа нь япон автомашинд ховорхон тохиолдох үзэгдэл. Дүгнэхэд, тоноглол талаараа Camry орчин үеийн стандартад хүрэх болоогүй л байна даа.
Тэгвэл туршилтад орсон Teana-д дээрх зүйлс бүгд бий. Гадна төрхөө дагаад салоны үзэмж өөрчлөгдсөнийг дурдах хэрэгтэй. Өмнөх үеийн Teana-г төв консоль дээрх аварга эргүүлдэг товчлуураар таньдаг байж билээ. Гэтэл өдгөө урд самбар нь Toyota-ийн уйтгартай загварыг санагдуулах хийцтэй болсон байна. Яахав харахад бүх зүйл байх ёстой газраа байгаа хэдий ч нэг л хоосон. Хаа очиж салоныг чанартай материалаар чимэглэж өмнөх Teana-г бодвол энэ тал дээр яах аргагүй дэвшил хийжээ. Ялангуяа суудлыг нүхтэй савхиар бүрсэн нь их аятайхан. Харамсалтай нь давчуу зайтай суудал нь араас нухаад их эвгүй юм. Цаг гаруй явсны дараа чилээгээ гаргамаар санагддаг юм билээ.
Өмнөх үеийн Teana-д хөлийн тавиур бүхий массажны маягийн суудал байсныг санаж байна. Гэтэл зардал хэмнэх үүднээс өнөөх сайхан эдийг энгийн суудлаар сольжээ. Арын эгнээнд ч бас хэмнэлт хийсэн бололтой. Тухайлбал, голын тохойн түшлэгээс агааржуулагч болон хөгжим удирдахаа больсон. Ингэлээ гээд толгой таазанд тулна, арын зорчигчид урд суудлын доогуурх бачуухан зай руу хөлөө шургуулж явахаас аргагүй, шалны голд товойдог хэсэг хэт өргөн гээд олигтой зай хэмнэх биш эсрэгээрээ тухгүй болсон байна.
Хажууд нь Camry жинхэнэ King зэрэглэлийн люкс седан л гэсэн үг. Camry-д залармагц хүмүүс ямар учраас түүнийг дуртайяа худалдаж авдгийг шууд ойлголоо. Уужуу зайтай хаалганы самбар болон урд суудал, ёс төдий товгортой шал гээд жижиг сажиг зүйлээрээ Toyota яах аргагүй илүү. Үүнээс гадна арын зорчигчид голын тохойн түшлэгээс хөгжим, агааржуулагч хоёрыг удирдах боломжтой. Харин хамгийн гол давуу тал нь суудлын түшлэгийг автоматаар тохируулдаг явдал юм. Camry-тай ойролцоо үнэтэй ганц ч машин ийм юм санал болгодоггүй.
УРЬДЫН ЮМ УЛ БОЛОХ УУ?
Teana хэзээнээс л үндсэн иж бүрдэлдээ 6 цилиндр хөдөлгүүртэй гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө ялгарч чаддаг байлаа. Гэтэл одоо тэр ялгаа арилж, 2.5 литрийн 4 цилиндр хөдөлгүүртэй болжээ. Ингэлээ гээд алдсан уу? Үгүй л болов уу. Харин ч хөдөлгүүрийн чадал нэмэгдэн, түлш зарцуулалт эрс багасчээ. Динамик нь ч үүнийг нотолно. Тухайлбал, Nissan Teana хурдалж эхлээд эрчтэй хурдалж спидометрийн зүү 100-г давсан ч хүчээ алдахгүй.
Teana урьдын адил шатлалгүй XTronic CVT хурдны хайрцагтай. Харин шинэ үеийн Teana-г бүтээх явцад CVT-д томоохон өөрчлөлт оруулж хариу үйлдэл илүү болсон гэж хэлж болно. Drive горимоор хүртэл хурдаа эргэлзэж тээнэгэлзэлгүй шууд авч, хүч саарна гэх үзэгдэл үгүй болжээ. Шилжүүлэгчийг хамгийн захын Ds араанд оруулахад хөдөлгүүр хамгийн дээд эргэлтдээ хүрэх агаад CVT чөлөөтэй ажиллана. Бас л дотроос гижигдэж байна шүү! Шилжүүлэгч дээрх хажуу товчийг дарахаар эргэлтийг тогтоон барихын тулд тоормослох тоолонд хөдөлгүүрийн хүч хуваарилалт өөрчилдөг. Ухаалаг эд юмаа!
Toyota Camry “зүрх сэтгэлийн” асуудал дээр арай “бүрэг” санагдсан. Гэтэл Teana-тай харьцуулахад илүү чадалтай хөдөлгүүртэйгээс гадна автомашины паспортод дурдсанаар, хурд авалт нь 0-100 км/цагт 9.0 секунд (Teana-ийнх 9.8 с) шүү дээ. Тэгэхээр энэ ердөө л тоо байж таарлаа л даа. Бодит байдал дээр Camry-аар хурд авъя гэхээр болхи ажиллагаатай зөрүүд автомат нь тээр болно. Sport горим руу шилжүүлээд ч хөдөлгүүр илүү өндөр эргэлтээр ажиллахыг хичээхээс биш араа шилжилт удаан хэвээрээ байв. Тэгснээс сандралгүй тайван явбал хамаагүй тайван, тохь тухтай юм билээ.
Эргэлт гүйцэтгэх тухайд ч байдал мөн адил. Хурдаа нэмж давхихыг оролдвол сэтгэлээр унахын нэмэр. Бүр чигчий хуруугаар эргүүлж болох гайхмаар хөнгөн рульд харих үйлдэл, буцах хүч бараг байдаггүй. Тэгээд эргэлт рүү хурдтай давхиж орохын тулд хамаг жолооны ур чадвараа гаргахаас өөр аргагүй. Эцсийн эцэст хурдтай давхих хүсэл маань унтарч, машинаа зугуухан явуулж эхэлтэл бүх зүйл хэвийн боллоо. Нөгөө зөөлөн жолооны хүрд нь ч дуулгавартай болж эргэлтээр ч айх зүйлгүй тайван явж болно. Camry-ийн зөөлөн явдалд мэхийн ёслоё. Арзгардуу хар зам дээр яг л хивсэн дээгүүр мэт намуухан, чимээгүй явах юм. Гүнзгий нүх рүү ороход тэнхлэг нь яах ч үгүй, кузов л найгана.
Teana ч бас урьд нь намуухан, ойлгомжтой, тухтай байсан. Гэтэл шинэ седанд зөөлөн явдлаас нь юу ч үлдсэнгүй, Camry гэхээс илүү Mazda 6-г санагдуулна. Хар замын хагархай, нөхсөн хэсгээр явахад нэг их хүчтэй биш ч салонд заавал мэдрэгдээд байх юм. Тэгсэн мөртлөө нэлээд гүн нүхээр гарахад тэнхлэг нь найдвартай гэдгээ батлан харуулна.
Эргэлт рүү чөлөөтэй орж чиглэлээсээ хазайхгүй. Бүрэг ичимхий ааш авиртай байсан жолооны хүрд өдгөө сэргэлэн цовоо болсноор хурдтай давхих урам өгнө!
Нөгөө сайнгүй муу гэж байдаггүй шиг шинэ Teana-аар хагархай хар зам дээгүүр хурдтай давхина гэдэг бас л толгойн өвчин шүү. Юм л бол “бүжиглэх” шинжтэй энэхүү автомашинд суусан жолооч анхаарлаа үргэлж зам руу төвлөрүүлж амархан ядарна. Гэтэл Camry ийм зам дээр юуг ч үл тоон нисч хэр мундаг болохоо нотоллоо. Ер нь энэ болон бусад шинж чанараараа Camry туршилтад оролцсон олон хүнийг өөртөө татаж чадсан. Гагцхүү Teana-д хааныг ширээнээс нь түлхэн унагаахад хэдхэн оновчтой цохилт дутлаа даа.
Э.Бадрах