БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойг энэ сарын 19-нд тэмдэглэхээр болсон билээ.
Өчигдрөөс эхлэн эрхэм хүмүүний алдар гавьяа, амьдралын замыг мөнхжүүлсэн үзэсгэлэн үүдээ нээж, хоёр ч ном хуудсаа дэлгэлээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ, Засгийн газрын тогтоол гарч, зохион байгуулах комисс байгуулагдан, арга хэмжээний хөтөлбөр батлагджээ. Хөтөлбөрийн дагуу ирэх өдрүүдийн турш бид Ю.Цэдэнбал даргынхаа 100 жилийн ойг мөнхжүүлэн, түүний эх орондоо бүтээсэн алдар гавьяагаар нь бахархах юм.
Ойг тэмдэглэх хүрээнд өчигдөр Үндэсний музейд ““Алдар гавьяаны замнал”, “Хүннү молл”-д “Юмжаагийн Цэдэнбалын амьдралын 100 хором” гэрэл зургийн үзэсгэлэн үүдээ нээв. Харин “Тусгаар тогтнолын ордон”- д Ц.Жамбалсүрэнгийн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон”, “ Улсын төв номын сан”-д Ц.Шаравдоржийн “Социализмийн сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” хэмээх номын нээлт болсон юм.
Ц.Зориг: ААВЫНХАА ТУХАЙ НОМ БИЧИЖ БАЙНА
“Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдлээ. Нээлтэд Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг, дүү Ю.Жавзан болон албаны хүмүүс оролцсон юм. Маршалын ажил амьдралтай холбоотой 700 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэсэн байв. Мөн 1990 онд Улсын прокурорын ерөнхий газраас Монголын үндэсний музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдсан 150 гаруй зүйлээс түүвэрлэн дэлгэсэн байна.
Түүний хэрэглэж байсан аяны цүнх, ангийн буу, гаанс, эмээл, хутга, нүдний шил зэргээс эхлээд авч байсан гавьяа шагнал, гэрлэлтийн баталгааг нь хүртэл үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн Монголбанкны санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУЮ ын Улсын баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн баатарын “Алтан соёмбо”, маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэлээ.
Энэ үеэр Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг “Аавын маань 100 жилийн ойг тэмдэглэж байгаа монгол түмэндээ баярлалаа. Аавынхаа төрсөн нутагт ирсэндээ баяртай байна. Би аавынхаа тухай ном бичиж байгаа. Ойн баярын өмнө гаргах гээд арай амжсангүй. Бидний гэр бүлийн тухай дурсамж, аавтай маань холбоотой түүхийг номондоо багтаасан” гэж байв. Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн ирэх сарын 15- ныг хүртэл үргэлжлэх юм байна.
“1939 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЗҮСЭЭ ХУВИРГАН ОДОО Ч ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА”
Гавьяат хуульч Ц.Шаравдорж түүхийн баримт нотолгоонд тулгуурласан “Социализмийн сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” номоо 100 жилийн ойд зориулан гаргалаа. Түүхийн гашуун үнэнийг цоо шинэ баримтаар гаргасан номын нээлтэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХНын дарга Н.Энхбаяр, төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Дамдин, Ю.Цэдэнбал агсны комиссар Нанзад, УИХ- ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Б.Баянсэлэнгэ нар оролцлоо.
Энэ номд өнгөрсөн үеийн их хэлмэгдүүлэлтийн хэв шинж өөрчлөгдөж өөрөөр хэлбэл зүсээ хувирган одоо ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байгаа гэдгийг харуулснаараа онцлог юм. Номын тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ю.Цэдэнбал Монгол Улсыг 44 жил удирдсан хүн. Урт хугацаанд тогтвортой удирдсанаар улс орон хэрхэн хөгждөгийг бидэнд харуулсан. Гэтэл нам, намаар талцан удирдсанаас болж өнөөдөр улс орон ямар байдалтай байгаа билээ.
Энэ бол тогтолцооны гажуудал. Хэрэв Ю.Цэдэнбал даргын үед дөрөв дөрвөн жилээр удирддаг байсан бол Эрдэнэт, Дархан хотууд бий болохгүй, ямар ч төмөр зам тавигдахгүй. Н.Энхбаяр шиг 200 хүүхэд гадаадад сургуульд явж чадахгүй байх байсан гэж боддог.
Тэгэхээр дөрөв дөрвөн жилээр засгийн эрхээ барьж урт хугацаанд яаж улс орноо тогтвортой хөгжүүлэх вэ гэдэг тогтолцоог бий болгох талаар бодож сууна. Олонх ноёлдог цөөнх нь ямарч оролцоогүй коммунист онолын алдаа өмнө нь байсан өнөөдөр ч байсаар байна. Тэгэхээр энэ онол байсаар байгаа нь хэлмэгдүүлэлт өнгөө хувирган орших үндэс бий болж байна гэж үзэж болно. Энэ ном ч энэ бүгдийг баримтаар өгүүлжээ” гэлээ.
АМЬДРАЛЫНХ НЬ БАЯЛАГ ТҮҮХИЙГ ГЭРЭЛ ЗУРГААР ХАРУУЛЛАА
“Юмжаагийн Цэдэнбалын амьдралын 100 хором” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн “Хүннү Молл”-д нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн нь аль нэг байгууллага, хамт олны зүгээс биш уран бүтээлчдийн санаачлагаар бүтсэн байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зургийн сурвалжлагч С.Цацралт, түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар нар уг үзэсгэлэнг олон түмэндээ толилуулж байгаа ажээ. Үзэсгэлэнд нийт 100 гаруй гэрэл зураг нам, төрийн гарамгай зүтгэлтэн, Монгол түмний хайртай удирдагч Ю.Цэдэнбалын ажил амьдралын баялаг түүхийг өгүүлж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт “Юмжаагийн Цэдэнбал гэдэг хүн том удирдагч, дарга байсан гэдэг талаасаа биш хүний хувьд тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн, маш эгэл жирийн нэгэн байсан гэдгийг энэ үзэсгэлэнгээр харуулахыг зорьсон” гэлээ. Монгол Улсын түүхийн 40 гаруй жилийн дайчин замнал эндээс харагдлаа гэж болох мэт. Тэрхүү түүхийг Ю.Цэдэнбал гуай оройлон бүтээж байсан гэдгийг зураг бүхэн харуулж байв.
Мөн доктор, профессор Ц.Жамбалсүрэнгийн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбал”, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбатын туурвисан “Маршалын нууц товчоон” номын нээлт өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. “Маршалын нууц товчоон” номын эхний дэвтэрт Ю.Цэдэнбалын төрж мэндэлснээс цэл залуу 25 нас хүртэлх бодит түүхийг өгүүлсэн бол “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал” номонд цэргийн зүтгэлтэн гэдэг талыг нь тодотгожээ.
Харин ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох аж. Есдүгээр сарын 17-ны бямба гарагт Ю.Цэдэнбалын шарилд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөнө. Мөн бямба гаригт Сүхбаатарын талбайд Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт, Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаан болох юм байна.
Т.Батсайхан, Ц.Мягмарбаяр, Д.Надмид