Энэ долоо хоногийн хамгийн сүүлчийн өдөр нийслэлд болон орон нутагт болсон, үйл явдлын гол мэдээг хүргэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр Бүгд найрамдах Куба улсын Гавана хотноо хүрэлцэн ирлээ.
- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал хотын дарга асан Э.Бат-Үүлийг сэжигтнээр шалгаж байгаа нь улс төрийн зорилгогүй гэв.
- Төрийн банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирлаар Б.Цэндсүрэн нарыг томилсон байна.
- Энэ сарын 14-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 5.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар буурсан байна хэмээн ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас мэдээллээ.
- Халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК халаалт түгээж эхэллээ.
- Бэлчээрийн даац хэтэрсэн, уур амьсгалын өөрчлөлт зэргээс болж манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжиж байгаа гэсэн судалгаа гарчээ.
- “Гангүүр”, “ЗЗБ” компани улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 272 метр урт төмөр бетон гүүрийн ажлыг 2015 онд эхэлж, төлөвлөсөн хугацаанаасаа хоёр сарын өмнө ашиглалтад орууллаа.
- Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Итгэлийн зээл” олгоно гэжээ.
- УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч болон хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдыг хамруулж, хяналт шалгалт явуулж буй Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав.
- Оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлсөн гэж “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-өөс мэдээлэв.
- Гадаад худалдааны нийт эргэлт наймдугаар сарын 15-ны байдлаар 4762.8 сая ам.доллар байв.
- Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул өнөөдөр 22.00 цагаас эхлэн тус гармыг түр хугацаанд хааж засварын ажил хийх боллоо.
- Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газраас эрүүл мэндийн газартай хамтран аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлжээ.
- Австрали Улсын Засгийн газраас жилд ганцхан удаа зохион байгуулдаг, албан ёсны “Хил хязгааргүй Австрали” боловсролын үзэсгэлэнд ирснээр та суралцдаг гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт ордог, их дээд сургуулийн зэрэглэлээрээ Их Британи, Герман, Япон болон Нидерландыг ардаа орхиж дэлхийд 8-д бичигддэг; дэлхийн 100 шилдэг их сургуулийн 7 нь байдаг Австрали Улсын 27 их дээд, мэргэжлийн боловсрол, англи хэлний сургалт, дунд болон ахлах сургуулиудын бүхий л мэдээллийг найдвартай, баталгаатай эх үүсвэрээс, нэг дороос, цогцоор нь авах боломжтой.Нийслэлийн өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг АТГ-аас баривчилжээ.
- 2016 оны эхний найман сарын байдлаар Улаанбаатар хот орчимд нийтдээ 1139 удаагийн газар хөдлөлт болжээ.
- Японы Хирошима хотын спортын хорооноос зохион байгуулсан Азийн залуучуудын спортын солилцооны хөтөлбөрт Монголын волейболын холбооны өсвөрийн тамирчид хамрагдлаа.
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаа тул өнөөдөр зарим дүүрэгт эрчим хүч түр хязгаарлав.
- “Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр Сүхбаатарын талбайд зохион боллоо.
- Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийжээ.
- НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар 04,0 тэрбум төгрөг ашиггүй зарцуулсан гэж мэдээллээ.
- Амьдралд тохиох хамгийн аз жаргалтай мөчөө хуваалцаж буй хосууддаа энгийн нэгэн бэлэг биш амьдралд нь хэрэг болох ухаалаг бэлэгний сонголтыг санал болгож байна.
- Өнгөрсөн оны эхний найман сард бид нийт 15 мянган тонн төмсийг 3.1 сая ам.доллараар худалдан авсан бол энэ онд эдгээр үзүүлэлт буурч, 590 тонн төмсийг 198 мянган ам.доллараар худалдан авчээ.
- Улаанбаатар хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээн есдүгээр сарын 18-25-нд болно.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Монгол хүнд тохирсон өглөөний цайны жор 2-ыг гаргасан бөгөөд шарсан өндөг, хөх тарианы талх, улаан лооль, үзэмний шүүс оржээ.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Беларусийн Шинжлэх Ухаан, Технологийн Улсын Хороо (БШУТУХ) хамтарсан төслийн уралдааныг дахин зарлалаа.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн өөрийн байрандаа “Эх хүүхдэд ээлтэй танхим”-тай болжээ.
ДЭЛХИЙД
- АНУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас Samsung Galaxy Note 7 утасны батарей дэлбэрэх аюултай хэмээн тус утсыг Америкийн зах зээлд худалдаалахыг хориглолоо.
- “Исламын улс” бүлэглэлийн гишүүн болох дөрвөн амиа золиослогч Турк улсад байрлах ХБНГУ болон Их Британийн ЭСЯ-ны байранд халдах гэж байсныг хэв журам сахиулагчид таслан зогсоосон талаар “Haberturk” сонин мэдээлжээ.
- Францчууд Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулахад 65 мянган хүн нэгдсэн байна.
- ОХУ-ын Төв банкнаас 200, 2000-ын шинэ дэвсгэрт гаргахаар шийдвэрлэж, шинэ мөнгөн дэвсгэрт дээр аль хотын зураг байх талаар хотуудын дунд санал асуулга явуулан, хамгийн олон санал авсан, эхний хоёр хотын зургийг шалгаруулах юм байна.
- “Apple” компанийн энэ жилийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн “iPhone 7” болон “iPhone 7 Plus” гар утаснуудыг олон улсын зах зээлд худалдаалж эхэллээ.