Боловсролын чанар, заах арга дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй улс бол яах аргагүй Австрали. Тус улсад жилдээ 600 гаруй мянган гадаад оюутан их дээд, мэргэжлийн болон хэлний сургуулиудад элсэн суралцдаг байна. Боловсролын салбар нь тус улсын уул уурхайн дараа орох хоёр дахь том салбар аж.
Сүүлийн жилүүдэд ч манай улсаас тус улсад суралцах, зорчих иргэдийн тоо тогтмол өсөж байна. Тиймдээ ч тус улс манай улсад элчин сайдын яамаа байгуулаад байгаа билээ.
Боловсролын салбарт манай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Австралийн элчин сайдын яам онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулиар тус улсын их сургуулиудын төлөөлөл зочилсон юм.
Налайх дүүрэгт байрлах анхны их сургуулийн хотхон бүхий төрийн өмчийн сургууль болох МГТАМТС байгуулагдаад удаагүй ч сургалтын чанараар толгой цохиж буй сургуулиудын нэг. Бүх хичээл нь англи хэл дээр ордог тус сургуулийн багш, сурагчид төлөөлөгчдийг хүлээн авч сургуулиа танилцуулан халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Тус сургуулийн оюутнууд Герман болон БНХАУ-д дадлагаа хийдэг. Харин өнөөдрийн уулзалтаар Австралид хоёр ч оюутан дадлага хийх боломжтой болсон үр дүнтэй уулзалт болсныг сургуулийн захирал Н.Дорждэрэм хэллээ.
Австрали улсын Засгийн газраас боловсролын тогтолцоо, чанар, сургалтын арга барилын талаар мэдээлэл өгөх, сурталчилах үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна.
Тав дахь удаагийн боловсролын үзэсгэлэн “Хил хязгааргүй Австрали 2016” маргааш Шангрила зочид буудалд болно. Австралийн элчин сайдын яам болон Австралийн худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газар тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгээр Австрали улсын 27 их дээд, мэргэжлийн боловсрол, англи хэлний сургалт, дунд болон ахлах сургуулийн төлөөлөгчид оролцож, дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна оюутан элсүүлэх арга хэмжээ болно.