Спортын амьдралд болсон хамгийн сайхан мэдээ бол пара олимпод манай хоёр тамирчин эх орондоо медаль авчирсан явдал юм. Манай улсаас Бээжингийн олимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй Монголын найман тамирчин Рио-2016 паралимпийн наадамд өрсөлдөж буй бөгөөд Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-д Болормаагийн Ууганхүү, Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ нар тус бүр нэг хүрэл медаль хүртсэн билээ.
Сэрүү татсан намрын өдрүүд хэдийнэ ирчихэж. Эхчүүд энэ улиралд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж эхэлдэг. Учир нь нялх үрсийг нь намар, өвөл, хаврын улирал ханиад, томуугаар багагүй ээрч зовоодог учраас л тэр. Тэгвэл өвлийг хэрхэн “өнтэй” давах вэ. Ихэнх эмч хүүхдийнхээ ДАРХЛААГ САЙЖРУУЛ гэж зөвлөдөг. Энэ зөвлөмжийг уншихаар тэжээллэг хоол хүнс, олон төрлийн витамин, үнэтэй дархлааны бэлдмэлүүд… санаанд бууж байна уу. Эдгээр нь хүүхдийн дархлааг сайжруулах зөв сонголт байж чадах уу. Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонгоос хэрхэн зөвлөснийг ДАРХЛАА: Таны хүүхэд өвчлөмтгий байдаг нь дараах шалтгаануудтай… нийтлэлээс уншаарай.
Элэгний эмгэг судлалын холбоо Хаппи веритас оношлогооны төв хамтран В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаагаа энэ долоо хоногт мэдээллээ. Элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа энэ үед эрт илрүүлэлт чухал байгаа учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү сарын аян зарлаж байгаа аж. Есдүгээр сарын 15-наас сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд хамрагдаж болох аж.
Гарааны бизнес буланд бид “Easy Pay” технологийн компанийг онцоллоо. Түрийвчинд байгаа бүхнийг утсанд багтааж, NFC-д суурилсан, төлбөрийн системийг Монгол залуус бүтээжээ. Тун бага эрчим хүчээр, ойрын зайд /4-10см/ мэдээлэл дамжуулдаг учраас аюулгүй байдал талаас хамгийн найдвартай бөгөөд энгийнээр бол Bluetooth-тэй адил технологи. Хамгийн гол нь тун ойрын зайд ажилладаг учраас Bluetooth шиг баталгаа шаарддаггүй учир мэдээлэл солилцоход бага хугацаа зарцуулдаг байна. Энэ талаар дэлгэрүүлэн унших бол Монгол систем ТҮРИЙВЧ орлох цагаар нийтлэлийг сонирхоорой.
Хэн ч хүсээд гарч чадахгүй Хятадын зах зээлд монголчууд өөрсдийн үндэсний хэв маягийг шингээсэн Монгол ардын комик үлгэрүүдийг нэвтрүүлж чаджээ. “Чихэндэй” хэмээх уг комикийг тэрхүү зах зээлд хэрхэн нэвтрүүлсэн нууцыг Ж.Ган-Эрдэнэ: Бусад улс Хятадын зах зээлд нэвтрэх гэж "амиа тавьж" байна. Гэтэл БИД? ярилцлагаас уншаарай.
Амтай болгон нь С.Зоригийн хэргийн талаар 18 жилийн дараа гэнэт ярилцах болсон нь сонин. Яагаад гэнэт хэргийн эздийг тодруулахаар шуурхайлах болов. Үүний ард Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөж буй гэх хүмүүс ч байна. Эргээд 18 жилийн өмнөх аравдугаар сарын өдрүүдийг Тэртээх аравдугаар сарын өдрүүд буюу “дараагийнх нь Э.БАТ-ҮҮЛ” нийтлэлээс эргэн санаарай.
Манай улсад халдварт бус өвчний улмаас нас барах шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин орж байна. Зөвхөн 2012 онд гэхэд 5939 хүн энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Зүрх судасны өвчлөл болоод иргэд хэрхэн сэргийлэх талаар Сонгдо эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Ц.Намхайдоржтой хийсэн Ц.Намхайдорж: Стресс судасны хатууралд нөлөөлдөг ярилцлага энэ долоо хоног уншигчдад хүрлээ.
13 настай AFC-ийн урьдчилсан шатны шалгаруулалтад Макаогийн эсрэг таван гоол хийж Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх анхных хэмээх тодотголоор нэрээ үлдээсэн, “Хүрхрээ” үндэсний дээд лигийн галын шугаманд 15 насандаа хөл тавьж анхны гоолоо оруулан шуугиан тарьсан хамгийн залуу тоглогч Ганболдын Ганбаяртай манай сэтгүүлч ярилцлаа. Түүний сонирхолтой ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
МЖБХ-ны их хурлаар жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг дахин сонголоо. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүн гараагүй бөгөөд 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл сайн ажилласан тул Х.Баттулгыг ирэх олимпийн цикльд улирааж сонгох саналыг олонхиор дэмжсэн юм. Тэрбээр "Надад дахиад энэ хариуцлагатай ажлыг та бүхэн оноож байх шиг байна. Миний хувьд сонгуульт ажлаа өгье гэж бодсон. 2008 онд олимпийн аваргатай болох зорилгоо биелүүлчихсэн шүү дээ. Ирэх 2020 он хүртэл та бүхэн чадлаараа тусалж дэмжээрэй хамтдаа зүтгэцгээе гэж хэлмээр байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн билээ.