Паралимпт оролцож байсан Ираны дугуйчин таалал төгслөө

Сэтгүүлч А.Ихсанаа

2016-09-19 08:45 GMT+8

Риогийн Паралимпт оролцож байгаад уралдааны үеэр осолдсон Ираны дугуйчин Бямба гаригт таалал төгсжээ. 48 настай Бахман Голбарнежад уулын дугуйн уралдаанд оролцож байгаад осолдсон байна.

Ослын дараа зүрхний шигдээс болж яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлэгт очоод амьсгал хураажээ. Олон улсын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Филип Кравен “Бид тун харамсалтай мэдээ хүлээн авлаа, дугуйчин Бахманы гэр бүл, найз нөхөд, багийн нөхдөд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлье” гэсэн байна.

Паралимпийн тосгонд Ираны тугийг хагас бөхийлгөн, хүндэтгэл үзүүлжээ. Олон улсын Паралимпийн хороо ослын шалтгааны тогтоохоор ажиллаж байна. Амиа алдсан дугуйчин өмнө нь 2012 оны Лондоны Паралмипт мөн өрсөлдөж байсан аж.

Хамгийн сүүлд 1960 онд Олимпийн наадамд оролцож байсан тамирчин тэмцээний үеэр амиа алдсан тохиолдол гарч байжээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 283 санал өгсөн байна.

Дээшээ