Өвийн асуудлаар ЮНЕСКО-гоос 200-гаад баримт бичиг гаргасны нэг нь Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц юм. Үүнд түшиглэн дэлхийн олон улс орон соёлын өвийг хамгаалах бодлогоо тодорхойлж байна.
Соёлын өв гэж он цагийн шалгуурыг давсан олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны болон эд өлгийн зүйлсийг хэлдэг аж. Соёлын өвийг биет болон биет бус өв гэж ангилдаг. Биет өвийг дотор нь хөдлөх, үл хөдлөх гэж хуваадаг. Хөдлөх өвд бүхий л эд өлгийн зүйлс, хувцас орох бол үл хөдлөх өвд археологийн дурсгал зэрэг багтана. Харин соёлын биет бус өв гэдэг нь оюунаар өвлөгддөг өвийг хэлнэ. Энэ өвийг дэлхий нийт таван төрөлд ангилан авч үздэг. Тухайлбал, тухайн үндэстний төрөлх хэл дээрх аман зохиол, үлгэр домог, язгуур урлаг, дуу хөөмэй, ардын хөгжим, баяр наадам, газар, уул ус шинжих, гар урлал буюу оёх хатгах, алт мөнгөний урлал гэх мэт.
Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад зургаан өвийг бүртгүүлжээ. Үүнд:
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүд:
- Монгол ардын уртын дуу (2008)
- Морин хуур хөгжмийн уламжлалт Урлаг (2008)
- Монгол наадам (2010)
- Монголын уламжлалт хөөмийн урлаг (2010)
- Шувуучлахуй буюу Бүргэдийн ан (2012)
- Монгол гэрийн уламжлалт урлал, зан Үйл (2013)
- Монгол шагайн харваа (2014)
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад:
- Монгол тууль (2009)
- Монгол ардын бүжиг: Бий биелгээ (2009)
- Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
- Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил – Битүү амьсгаа (2011)
- Монгол уран бичлэг (2013)
- Ингэ хөөслөх зан үйл (2015) тус тус бүртгэгдсэн байна.
ЭДГЭЭР ӨВИЙГ БҮРТГҮҮЛСНИЙ АЧ ХОЛБОГДОЛ НЬ:
1. Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвүүд нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулсан явдал.
2. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэсний хөөмий, Монгол үндэсний уламжлалт баяр-наадам, “Шувуучлахуй” буюу Бүргэдийн ан нь монгол үндэстний аман болон соёлын биет бус өвийг дэлхий дахинд төлөөлнө.
3. Монгол ардын уламжлалт бүжиг- бий биелгээ, Монгол туулийн урлаг, Үндэсний цуур хөгжмийн урлагийг яаралтай хамгаалах шаардлагатай өв мөн болохыг баталгаажуулж, хадгалж хамгаалах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг анхааруулсан юм.
4. Монгол Улсын Засгийн газар дэлхийн өвд бүртгэгдсэн Үндэсний төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвүүдийг хадгалж хамгаалах, уламжлан эзэмших,сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх талаар өөрийн улс, олон улс, ЮНЕСКО-гийн өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээх болсонд оршиж буй юм.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
Дэлхий ертөнц даяаршин, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цагт улс орнууд үндэсний уламжлалт соёлоо дээдлэх замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж эхэллээ.
Биет бус соёлын гол цөм болсон өвлөн уламжлагчид цөөрч байгаагийн улмаас энэ их өв соёл алга болох эрсдэлтэй учраад байгаа юм. Соёлын биет бус өвийг хамгаалахад төр засгаас гадна иргэдийн оролцоо маш чухал. Иргэдийн хувьд зөвхөн өөртөө болон өрөөл бусдад буй соёлын өвийг бүртгүүлэх хэрэгтэй юм. Соёлын өвийг хамгаалахад бүртгэл хамгийн чухал. Бүртгэл нь соёлын өвийг хамгаалах хамгийн эхний бөгөөд хамгийн чухал ажил. Соёлын өвөө бүртгүүлснээр иргэд соёлын өвөө хамгаалуулах, хадгалуулах боломж нь нээгдэх юм.
Харамсалтай нь иргэдийн дунд соёлын өвөө бүртгүүлснээр төр уг өвийг хав дараад, өөрөөс нь бараг л булаагаад авчихна гэсэн буруу ойлголт бий. Үүнээс болж, иргэдийн гар дээр буй өв уламжлагдан ирсэн соёлын өвүүд устаж, үгүй болох эрсдэл буй болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Эх сурвалж: Mongolianheritage.com