Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Риогийн олимпод Монголын чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагчийг зүй бус авир гаргасан хэмээн үзэж, Монголын Чөлөөт Бөхийн Холбоог 50 мянган еврогоор торгож, хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасах шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл гараад байгаа.
Үүнтэй холбоотой Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэл хийж байна.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх "Риогийн олимпийн наадмын үеэр 65кг-д Г.Мандахнарангийн барилдааны үеэр гаргасан хоёр багшийн үйлдлийг ДНБХ-ноос нууцын зэрэглэлтэй албан бичиг наймдугаар сарын 26-нд ирсэн. Есдүгээр сарын 1-нээс өмнө МЧБХ-ноос өөрсдийн байр сууриа илэрхийлж хоёр багшийн эрхийг 2 жилээр хассан. Есдүгээр сарын 9-нд Турин хотноо Сахилгын шийтгэлийн хороо хуралдсан байна. ДНБХ-ноос есдүгээр сарын 13-нд МЧБХ-нд шийдвэр ирүүлсэн. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээ тарсан учраас бодит мэдээлэл өгч байна.
Шийдвэрт "Рио-2016" олимпийн наадмын 65кг-ын хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монгол Улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйлдэл гаргаж Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл болсон тухай. Спортын шүүхээс дараахь шийдвэрийг гаргалаа. Ц. Цогтбаяр, Б.Баяраа нарыг дотоод болон олон улсын тэмцээнд оролцох эрхийг 2016 оны наймдугаар сарын 26-наас 2019 оны наймдугаар сарын 20 хүртэл хугацаанд хүртэл хассан. Монголын чөлөөт бөхийн холбоонд 50 мянган швейцарь франкын торгууль ногдуулсан. Гэхдээ төлбөрөө төлж байж Монголын бөхчүүд тэмцээн уралдаанд оролцоно гэсэн ташаа мэдээлэл гарсан. Торгуулиа төлөөгүй ч гэсэн шууд тэмцээн уралдаанд оролцож болно хэмээн О.Баянмөнх хэллээ.
О.Баянмөнх "МЧБХ багш нарын эрхийг хоёр жилээр хассан. ДБНХ гурван жилээр хассантай холбоотой буруу мэдээлэл яваад байна. Багш нар ажлаа хийгээд, уралдаан тэмцээн үзэж болно, явж болно. Зөвхөн дэвжээнд бөхөө авч гарах эрхгүй л болж байгаа юм шүү" гэдгийг тодотгож хэллээ.
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ, өсвөрийн ДАШТ-д Монголын баг тамирчид оролцоогүй байсан юм. 2017 оноос өмнө зохиогдох ахмадын ДАШТ, оюутны ДАШТ, Азербайжаны Алтан Гранпри, олимпийн бус жингийн ДАШТ-д Монголын бөг тамирчид оролцох эрхтэй боллоо.
Г.Мандахнарангийн барилдааныг дахин шүүж үзэх талаар ажлын хэсэг МЧБХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдсон. Ажлын хэсэгт шилдэг туршлагатай шүүгч нар, олон улсын эрхзүйч хууль ажиллуулж 3-4 удаа хуралдаад шийдвэр гарсан. Фото гэрэл зураг, видеонуудыг үзээд энэ барилдааныг Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд зохих дүгнэлтээ явуулж шийдвэрлүүлэх болсон талаараа МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хуралд эхлээд танилцуулна. Г.Мандахнарангийн үйлдэлдээ биш шүүгч нарын байр суурь ямар байсныг харсан. Бичлэг, фото зураг үзээд энэ барилдааны талаар ДБНХ-нд явуулж шийдвэрлүүлэх болсон. Сүүлийн таван секундэд шүүгч Г.Мандахнаранд сануулсан, 58 секундэд оноо торгууль заасан. Ингэхдээ шүүгч шүгэлдсэн үү шүгэлдээгүй. Дэвжээний шүүгч санал нэгдээгүй зэрэг асуудлууд байна. Эхлээд МЧБХ-ны Удирдах зөвлөлд танилцуулна" гэв.